Монгол Улсын хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм нэр алдрыг хүртсэн “Гацуурт”-ын гэгддэг Л.Чинбатын морьтой, мотоциклтой залуусыг машинаараа элдэн хөөж, дайрч унагааж буй бичлэг өчигдөр /2023.06.15/ олон нийтийн сүлжээгээр тархав.
Бичлэгийг анх оруулсан хүн нь “Дорнод, Сүхбаатар аймгуудаас гарал үүсэлгүй, халдварт өвчний голомттой газруудаар дайрч орж ирсэн 360 гаран адуу оруулж ирэх гээд Гацууртын Чинбат чичрээд хүн алахаас наагуур юм хийж байна. Цагааннуурын нутаг дэвсгэр рүү нэвтрэх гэж оролдоод III багийн ИНХ-ын дарга Ганцэцэг эгчийг Гацуурт компанийн ажилчид зодсон” хэмээн бичсэн байсан юм.
Гэтэл удаа ч үгүй Хөдөлмөрийн баатар маань “Манай адууг тууж явсан малын хулгайчидтай тэмцсэн” гэсэн утгатай постыг өөрийн цахим хуудастаа бичив. Нэг ёсондоо Л.Чинбат баатарынхаар бол тэдний мянган сүргээс 300 гаруйг нь гэгээн цагаан өдрөөр таслан эрэгтэй, эмэгтэй нийлсэн 10-аад хүн, морь, машин, мотоциклтой хөөж байсан болж таарч байна. Гэвч тухайн бичлэг дээр арай өөр зүйл гарсныг үзсэн хүмүүс нь шүүн тунгаах биз ээ.
Мөн дээр нь Хөдөлмөрийн баатараа хүмүүжүүлж, “Хүн хэлээрээ, мал хөлөөрөө” гэдэг үгийг сайтар ойлгуулах хэрэг гарч байна. Эс бөгөөс цагаан дээр хараар бичсэн хуулиа хэрэгжүүлж, хүний амь насанд заналхийлсэн үйлдэлд нь хариуцлага тооцох хэрэгтэй болно. Харин хууль, шүүхийн байгууллагууд шалгаад үнэхээр малын хулгайчид байсан гэж тогтоовол тухайн бүлэг этгээдүүдэд ч гэсэн тохирох ял, зэмийг нь хүртээх л учиртай. Хууль нь байгаад хэрэгждэггүй байж болохгүй шүү дээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 17 )
Чацга шиг царайтай хулгайч
Монголчууд ажил хийх дургүй,бас маш их хөдөлмөрлөж олсон баян хүнд атаархуу зэвүүн сдакуд.Чинбат гээд бга болохоос өөр гар эсвэл чам шиг лалар тэгсэн бол авч хэлэлзэх ч үгүй.Ийм зүйл цаг тутамд болж л бдг хэвийн үзэгдэл.!!
Хөдөлмөрийн баатар гэчжээ алуурчин юм шиг л харагдаж бна баатарын тэмдэг өгсөн еөк нь өөрөө буцааж ав хэн өг гэсэн юм бэ
Машинаар хүн мал хөөж дайрдаг, хулгай луйвар хийгээд гадаад руу зугтддаг хөдөлмөрийн баатаруудаа нэн даруй баривчилж хатуу хариуцлага тооцоож дээ. Ерөнхийлөгчөө юу саад болоод байна. Төр өгч чадсан буцааж авч болохгүй юү
Шүүх цагдааг амаар нь гартал хахуульдана.. харж бай та нар
баян чинээлэг хүмүүст болон сайд дарга нарт хууль үүйлчлэхгүй .. шүүх худалдагдсан шт.. яаж ч чадахгүй..
Хөдөөнийхөн хууль дүрэм, ёс зүй, дүрэм ном , уламжлалаа мартсан нэг ёсондоо оюун ухаанаа гээчихсэн этгээдүүд байдаг.
Би ерөөсөө газар дэлхийгээ ухаагүй алт гэж мэдэх ч үгүй миний охинг МАН гуйж л Сайд болгосон ш дээ.
ГАЛЗУУРСАН ЧИНБАТ, ГАЧУУРТЫН НЭР НЬ ГАЛЗУУРАЛ БОЛЖЭЭ.
ГАЛЗУУРСАН ЧИНБАТ, ГАЧУУРТЫН НЭР НЬ ГАЛЗУУРАЛ БОЛЖЭЭ.
Ацных нь баатар
Төр нь энэ баатар өгсөн нохдоосоо ичээсэй нэг ийм зэрлэг алуурчин нөгөө нь салга хулгайч бас нэг нь оргодол удаан хулгайч яагаад ийм нөхдүүдэд өгсөн хүмүүст хариуцлага тооцож болдоггүй юм бэ
Хүний адууг яах гэж хулгай хийсийн бэ??? Хулгөйгаа баригдахаар бичлэг хийх шив.Ер нь хулгайд юмаа алдсан хүн ямар хэцүү гээч болдогсон бол барьж аваад алчихиаар санагддаг шүү ХУЛГАЙЧУУДЫН ЭРХ ТИЙМ ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛТЭЙ БАЙХ ЁСТОЙ ЮМУУ ГАРЫГ НЬ ЦАВЧААД ХАЯЧИХМААР НЭГ Л ЗЭВҮҮ ХҮРДЭГ ШҮҮ.ЧИНБАА ЗАХИРАЛ АЙМААР ДУРГҮЙ НЬ ХҮРСЭН БОЛОЛТОЙ
Энэ лаларын бариач хцульгүй улс юмуу???
Сэлэнгэ битий хэл Монголын бүх сумдад Дорнод, Сүхбаатараас байнга адуу зөөж байгаа. Малчид бүгд л мэдэж байгаа. Хорио цээр энээ тэрээ гээд худлаа шаампардаж Чинбатаас хэдэн цаас салгах гээд нөгөөдөх нь өгөхгүй гээд зөрүүдлээд, тэгэнгүүт нь урт гартай хазаар гүйлгэдэг сайн эрчүүлээ, бичлэг хийж уйлан дуугарч сэвдэг хэвтдэг гаруудтайгаа явуулаад адууг нь шууд туулгаад наасан. Тэгсэн нөгөө чинбат нь шаралхаж очоод арганд нь шаачихсан. Бичлэг үзэхэд яг дайрья гээд хөөгөөгүй сигналдаад морийг нь үргээж хөөж байсан. Бичлэг хийж байгаа нөхөр мэргэжлийн сэвээчин хэвтээ нөхөр бналээ хардаж харснаа бичи
Baatar tsoliig ni huraagaachee
Чинбат-д ял өг