Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа

2023 оны 06 сарын 16

Сэлэнгэ аймгийн Ерөө сум Бугант 3 дугаар баг Гучин тавын ам, аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км, сумын төвөөс зүүн урд зүгт 115 км, Бугант багаас 40 км орчим, Мандал сумаас зүүн хойд зүгт 160 км орчим /-т ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2023 оны зургаадугаар сарын 12-ны өдрийн 22:41 цагт хүлээн авсан.

Тус дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн Засаг даргын тамгын газар, мэргэжлийн алба, сайн дурын хэсгийн ажилчид нийт 55 хүн, 3 автомашинтай ажиллаж, 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 11:35 цагт түймрийг цурамд оруулж, 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн 16:30 цагт бүрэн унтрааж, Ерөө сумын байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top