ЭМЯ-ны харьяа Хүүхдийн төв сувилал нь хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, халамж асаргаа, сувилгааны орчин үеийн чиг хандлагыг нэвтрүүлэх Хүүхдийн хөгжлийн цогц төвтэй болж нээлтийг нь энэ сарын 15-нд хийлээ.
Хүүхдийн төв сувилал нь гурав хүртэлх насны суурь өвчтэй хүүхдүүд болон дутуу, бага жинтэй нярайг торниулах, сувилан асрах, сэргээн засах, эмчлэн сувилах тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлэн энэ чиглэлээр эмч мэргэжилтнүүд болон эцэг эх, асран хамгаалагч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт судалгаа эрхлэх үндэсний лавлагаа төв билээ. Тус төв сувиллын тусламж үйлчилгээндээ хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, халамж асаргаа, сувилгааны орчин үеийн чиг хандлагыг нэвтрүүлэх зорилгоор хүүхдийн цогц хөгжлийг хангах үйл ажиллагааг явуулахаар Хүүхдийн хөгжлийн цогц төвийг нээж буй юм.
Бага насны хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийг цогцоор дэмжих, хөгжлийн хоцрогдол, бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлд зөвлөгөө өгөх зэрэг олон талт үйл ажиллагааг хүртээмжтэй, чанартай, аюулгүй үзүүлэх үүднээс эмч, мэргэжилтнүүдээ чадавхижуулах, орчин бүрдүүлэх, тоног төхөөрөмжөө шинэчлэх, баяжуулах ажлуудыг НҮБ-ын Хүүхдийн сан, ЭМЯ, хандивлагч байгууллага болон иргэдийн тусламжтай гүйцэтгэж байгаагаа цогц төвийн нээлтийн үеэр Хүүхдийн төв сувиллын захирал Д.Атармаа танилцуулж байв.
Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд эрүүл мэндийн дэмжлэг үзүүлэх, хүүхдийн хөгжлийн хоцрогдол бэрхшээлийг эрт илрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүр хэрэгцээндээ нийцсэн хөгжлийн дэмжлэг, боловсролын үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх үүднээс Хүүхэд хөгжлийн цогц төвд хэл засал, ном унших харилцаа заслын, сэтгэл засал, хөгжим заслын, хоол, шим тэжээл заслын, усан заслын, хөдөлгөөн заслын, хөдөлмөр заслын, оюун сэтгэхүй хөгжил заслын, СЗЭ заслын, Монголын өв уламжлал, зан заншлын зэрэг кабинетаар дамжуулан тусламж үйлчилгээг үзүүлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )