ТАНИЛЦ: Дэлхийн шилдэг 50 сургуульд суралцах суурь шаардлага хангасан иргэдийн үнэлгээ

2023 оны 06 сарын 17

БШУЯ-аас дэлхийн шилдэг 50-д эрэмбэлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авч, 2023 оны сонгон шалгаруулалтад оролцож суурь шаардлага хангасан иргэдийн үнэлгээг танилцууллаа.

Суурь шаардлагыг хангасан иргэдийг  2023 оны зурргаадугаар сарын 23-ны өдрийн 12.00 цагт Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн спортын танхимд зохион байгуулагдах “Суралцах чадварын ерөнхий үнэлгээ”-нд хүрэлцэн ирж, оролцохыг урьжээ.

Үнэлгээнд оролцогч нь 2023 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн 11:00 цагт бэлэн байх ба гадаад улсаас оролцох иргэдэд цахим холбоосыг тус үнэлгээг зохион байгуулахаас 1 өдрийн өмнө цахим шуудангаар илгээнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top