Харшил хаанаас үүсдэг вэ?
Эхлээд энэ тухай бичих нь зүйтэй байх. Харшилтай хүмүүсийн тоо, харшил өвчний тархалт сүүлийн 30-40 жилийн дотор дэлхий дахинд мэдрэгдэхүйц нэмэгджээ. Үүний хамгийн том шалтгаан нь хүн төрөлхтөн хөгжихийн хэрээр суурьшмал хотын амьдралд шилжиж, байгаль орчноос хэт их тасарч, хөндийрч байгаатай холбоотой. Хүн эрүүл ахуйн хэм хэмжээ сайн хангагдсан орчинд амьдрахын хэрээр дархлаа тогтолцооны халдварын эсрэг тэмцэх чадварт өөрчлөлт орж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, хүний биеийн дархлаа тогтолцоо нь хүрээлэн буй орчноос хүний биед нэвтэрч байгаа төрөл бүрийн халдварын хүчин зүйлийн эсрэг тэмцэж, халдварын зүйлээр өвчлөхгүй байх дархлааг бий болгож, тэмцэх үүрэгтэй. Тэгэхээр сүүлийн үед хот сууринд баруунжсан амьдралын хэв маягаар амьдрахын хэрээр хүний биед орох байгалийн ашигтай халдварын хүчин зүйлс тухайлбал, нян, шимэгч, мөөгөнцөрийн хэмжээ нь багасч, хүний дархлаа тогтолцооны гүйцэтгэх үүрэг нь өөрчлөгдөн, халдварын биш ургамлын тоос, амьтан, шавьж, хоол хүнсний зүйлийн эсрэг хэт хүчтэй дархлааны хариу урвал үзүүлж харшлаар өвчилдөг болсон гэж үздэг.
Дархлаа тогтолцоо нь тодорхой шалтгааны улмаас гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагаа нь өөрчлөгдөж болно. Дархлааны хариу урвал суларч, халдварын эсрэг тэмцэж чадахаа больсон үед ханиад томуу тусаад, өвдөг, хатиг гараад халдварт дээрэлхүүлнэ гэсэн үг. Харин дархлаа тогтолцоо хэт их идэвхжихээр харшил, аутоиммуни өвчнүүдээр өвчилдөг. Харшил нь дархлаа тогтолцооны тодорхой нэг хэсэг хэт идэвхижснээс үүдэлтэй үүсдэг.
Түүнчлэн агаарын бохирдол, хоол тэжээлийн онцлог, ахуйн химийн бодисын хэрэглээ, антибиотикийн зохисгүй хэрэглээтэй холбоотойгоор хүний биеийг бүрхсэн бичил биетүүд устан өөрчлөгдөж, улмаар харшил үүсдэг.
Тухайн хүн ямар төрлийн зүйлд мэдрэгшсэн байдлаас хамаараад эмнэлзүйн шинж тэмдэг илрэх хугацаа харилцан адилгүй өөр өөр байдаг. Жишээлбэл, ургамлын тоосны харшилтай хүмүүс 5-9 сарын хооронд ургамал цэцэглэж, тоосжих үед харшил хөдөлнө. Гэтэл астма өвчний сэдрэл агаарын бохирдол, тоосонцорын хэмжээ ихэссэн, ханиад томууны үед ялангуяа арваннэгдүгээр сараас нэг, хоёрдугаар сарын хооронд илэрнэ.
Тиймээс иргэд харшлын зовиур эхлэхээс өмнө үзлэгт орж, сорил тавиулж, өөрт тохирсон зөв эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх нь чухал байдаг. Үгүй бол та байнга харшилтай, зовиуртай явсаар л байх болно.
Вьетнамын эрүүл мэндийн PHINIC брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч Detox Mongolia та бүхэндээ ХАНИАД, ХООЛОЙ, ХАРШЛЫН ЭСРЭГ бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна.
- FUTOSHI -
Хамар, дайврын үрэвсэл (Синусит), харшлын шалтгаант салстын үрэвсэл (Ринит), амьсгалын замын өвчлөлийг эдгээж, ханиад томууны халдварыг дарна
Futoshi бол байгалийн гаралтай ханд буюу түүнийг бүтээсэн ФИТОСОМ технологи нь Японоос гаралтай байгалийн идэвхтэй орц, бодисуудын нэгдэл юм.
Хамрын хөндий яагаад өвчилдөг вэ?
Бактери, мөөгөнцөр: Синусын хөндийд (Хамрын хажуугийн хөндий буюу гайморын хөндий ч гэж нэрлэдэг) үрждэг бактери, мөөгөнцөр нь өвчний хамгийн түгээмэл шалтгаан болдог.
Харшил: Химийн бодис, хоол хүнс, цэцгийн тоос, гэрийн тэжээмэл амьтны үс, хөгц зэрэгт хэт мэдрэг болох нь хамрын салст бүрхэвч хавдаж, синус бөглөрөх шалтгаан болдог. Энэ нөхцөл байдал нь удаан үргэлжилбэл өвчин үүсгэдэг.
Амьсгалын замын өвчин: Харшлын ринит, ринит, томуу зэрэг амьсгалын замын өвчнөө эмчлэхгүй удвал цусны судасны бөглөрөл, синусит үүсэхэд хүргэдэг.
Эсэргүүцэл сул: Биеийн эсэргүүцэл муудвал амьсгалын замын салст бүрхэвчийн үйл ажиллагаа буурч, мэдрэлийн тогтолцооны эмгэг үүсдэг. Тухайн үед өвчин үүсгэгч нянтай тэмцэхэд бие хангалттай хүч чадалгүй болдог.
Бусад шалтгаанууд: Синуситыг эмчлэхгүй удвал синусын хэвийн бус бүтэц, синусын гэмтэл, шүд цоорол, дээд эрүүний хүндрэл үүсгэдэг. Тиймээс Та хамрын хөндийд ноцтой хүндрэл гарахаас өмнө эмчлээрэй
- А КАНГ -
Амны хөндийд хуримтлагдсан нян, бактерыг устгаж, хоолойн үрэвслийг дарж, ханиад, ханиадны вирусыг дарангуйлж, амны хөндийг эрүүлжүүлнэ
Ямар нэг өвчин зовуурьгүй ч гэсэн амнаас эвгүй, өмхий үнэр гарахыг анагаах ухаанд Халитоз гэдэг. Таны өдөр тутамдаа идэж буй зүйлс амны хөндийн эрүүл мэндэд нөлөөлж, амьсгалаар үнэртдэг. Хэрэв та ийм асуудалтай бол А КАНГ мөн анагааж өгнө.
Шүдээ зөв, тогтмол угаахгүй байх, шүдний утас хэрэглэхгүй байх, шүдний үзлэгт орохгүй байх зэргээс шалтгаалан хоол хүнс аманд үлддэг. Энэ нь нян үржих таатай орчин болдог. Шүд, буйл, хэлэн дээр хуримтлагдсан хоолны үлдэгдэл ялзарч, улмаар аманд тааламжгүй үнэр, амтыг үүсгэдэг. Үүнийг мөн А КАНГ шийднэ.
Ханиад хүрэх, шүд сулрах, шүдний өвдөлт, шүдний сувгийн үрэвсэл, буйлны үрэвсэлд хэрэглэнэ. Ханиадны улмаас хоолой өвдөх, залгиур хоолой, гүйлсан булчирхайн үрэвсэл, амны хөндийн шарх, гэмтэл, буйлны үрэвсэл, амьсгалаас эвгүй үнэр гарах, буйлнаас цус гарах зэрэгт цацаж хэрэглэнэ.
Эдгээр бүтээгдэхүүнүүдийг хүүхэд хэрэглэж болдгоороо давуу талтай.
Гайморит, синусит, бүх төрлийн харшил, амьсгалын дээд замын өвчлөл, ханиадны эсрэг хэрэглэдэг, манай хэрэглэгчдийн ХАМГИЙН ДУРТАЙ бүтээгдэхүүн
Утас: 88661300, 88161300, 88146067, 88146065
Салбар дэлгүүрүүдийн хаяг:
Сэтгэгдэл ( 0 )