ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн 632 дугаар дамжааны дэд түрүүч Б.Наранзул Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хоёр дахь жилдээ шалгарлаа.
Дотоод хэргийн их сургуулиас 4 сонсогч энэ жил шалгарч, батламжаа гардан авсан байна.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх, олон улсад өрсөлдөх мэдлэг чадвартай, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, эх оронч иргэнийг хөгжүүлэх, шилдэг мэргэжилтэн-манлайлагчийг бэлтгэх, дэмжих, урамшуулах зорилгоор жил бүр шилдэг оюутнуудыг хоёр үе шаттай шалгаруулж, энэхүү тэтгэлгийг олгодог юм гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )