ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн (IISNC)-гээс “Нүүдэлчдийн ёс зүй, соёл хоорондын харилцан ойлголцол” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны зургаадугаар сарын 22-23-ны өдрүүдэд МУИС-ийн номын санд зохион байгуулж байна.
Тус хурал нь:
Тус хуралд 26 орноос 80 илтгэгч, тухайлбал Австрали, Австри, АНУ, БНХАУ, Индонези, Иордан, Итали, Их Британи, Казахстан, Канад, Киргизстан, Колумби, Латви, Монгол, Нидерланд, ОХУ, Португал, Словак, Тайланд, Турк, Унгар, ХБНГУ, Чех, Швейцар, Эквадор, Япон зэрэг орнуудын эрдэмтэн судлаачид оролцоно.
Түүнчлэн эрдэм шинжилгээний хурлыг тохиолдуулан Уран зургийн галерейд “ГАРВАЛЬ” үзэсгэлэнгийн нээлт болох юм. Уг үзэсгэлэнг зургуудугаар сарын 23-аас долоодугаар сарын 2-ны хооронд олон нийтэд дэлгэж, Төв Азийн залуу уран бүтээлчдийн уламжлал ба орчин үеийг хослуулсан уран бүтээлийг танилцуулна. Үзэсгэлэнг Буриадын куратор Амгалан Ринчинэ ба Киргизстаны куратор Ынтымак Абдылдаев дэглэх юм.
“Нүүдэлчдийн ёс зүй, соёл хоорондын харилцан ойлголцол” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын их сургууль, Монгол Улсын их сургуулийн Монгол судлалын хүрээлэн, Нүүдэлчдийн судалгааны комисс, Оксфордын их сургууль, Виннипегийн их сургууль, Монголын Антропологийн холбоо хамтран зохион байгуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )