Монгол Улс 2023-2024 оныг "Монголд зочлох жил" болгон зарлаж, 2023 онд нэг сая жуулчин хүлээж авахаар төлөвлөөд байгаа. Гэвч ирсэн гийчдэд үзүүлж харуулах зүйлсийнхээ чанар, стандартад анхаарахгүй бол нэг сая жуулчин мөрөөдөл болж үлдэх вий. Учир нь Монголын нүүрийг "тахлах" тус музейд учир дутагдалтай, зайлшгүй засаж, сайруулах шаардлагатай олон асуудал байгаа талаар нэгэн иргэн сэтгэгдлээ хуваалцлаа.
Энэ талаар иргэн "За өнөө өглөө хэдэн Солонгос хүмүүсээ дагуулаад Чингис хаан Үндэсний музей / Chinggis Khaan National Museum үзлээ. Ашгүй өмнө нь гадаад хүн тэд, Монгол хүн гээд нэг их ялгавартай үнэ тавьдаг байснаа болиод том хүн 30000₮ юм байна.
Манай музей үзэж байгаа хүмүүсийн бараг 70% Солонгос хүмүүс байна. Гэтэл Солонгос тайлбарлагч алга, мөн үзмэрүүд дээр Англиар тайлбар алга. Ганцхан гарчиг нь Англи бөгөөд хажуудаа QR кодтой. Тэр нь ажилладаггүй, вэб рүү Монгол хэлээр үсэрдэг. AR цэгүүдтэй, тэд нар нь ажилладаггүй. VR шилний хоосон хоосон нүхтэй.Зураг авахад 50к, Англи хөтөч 100к. Яагаад ийм хагас дутуу ажил хийдэг юм бэ?
Луврын музейг аль 2017 онд үзэж байхад л орчуулгын төхөөрөмж нь хэд хэдэн хэл дээр тайлбартай. Түүнийгээ сонгоод танхим, үзмэр луу дөхөөд очихоор л өөрөө ойрын зайны долгион мэдрээд юм аа тайлбарлаад яваад байсан. Ийм зүйл хийж болохгүй юм уу? Нааш ир гэж урьсан хүмүүсдээ тааламжтай үйлчилгээ үзүүлмээр байна. Төлсөн мөнгөндөө сэтгэл хангалуун бус байгаа харагдсан. Бас энэ музейн тайлбар дээр дайны тухай музей гэж нэрлэсэн бол болох байжээ гэж хэллээ шүү." гэв.
Сэтгэгдэл ( 5 )
Соёлын сайд Номин гэж баян айлын эрх хүүхэд, өөрийг мундаг гээд бодчихсон захирал Чулуун нар энэ иргэний үгийг уншаад ойлгохгүй л байхдаа, аягүй бол өөрсдийгөө өмөөрөөд машинаар дайрах гэж хөөх байлгүй
Монгол хүн хулгайлж хуурч хулхидаж авилгадаж шулж мөлжихөөс өөр зүйл бодох өөр зүйл хийх хүсэлгүй сэтгэлгүй болсон.
Хөтөч тайлбарлагчын сургалт явуулаад байсан яг дотроо бол тайлбарлагч байхгүй. Үүдээр шатны хажууд хэлгүй дүлий хүн үйлчлээд ч байгаа юм шиг үгүй ч юм шиг. Тайлбарлагч хүссэн чинь урьдчилж хэлэх байсан ч гэх шиг үнэхээр үйлчилгээ бол алга
хүн үзээд ойлгох үнэмших юм ховордоо энэ музейд бол. гадаадынханд бол бүр чхаранхуй нэг үл ойлгогдох зүйл л байдаг юм. гадаад хэл дээр тайлбар байхгүй, цахим мэдээлэл байхгүй үүнийг ямар музей гэх билээдээ гэж гадаадын хүмүүс сэтгэл дундуур гардаг юм билээдээ
Manaikhan dandaa neg iimerhuu tuuhi yum hiij baih yumaa