ДЭМБ-аас гаргасан статистик мэдээллээр хорт хавдрын нас баралт, элэгний хорт хавдрын өвчлөлөөр Монгол Улс тэргүүлж буйг анхааруулсан. Хүн амын дунд зөвхөн 2022 онд гэхэд 6885 хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэний 68 хувийг элэг, ходоод, уушги, гуурсан хоолой болон улаан хоолой, умайн хүзүүний хорт хавдар эзэлж байна.
Харамсалтай нь хорт хавдрын өвчлөл хожуу шатандаа оношлогдсоноос хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, үүний улмаас жилд дунджаар 4500 орчим хүн амь насаа алдаж байна. Мөн хавдраар өвчлөгсдийн нас жил ахих тусам залуужиж, 2022 онд 0-19 насныхны дунд 143 хорт хавдрын шинэ өвчлөл бүртгэгдсэн нь хавдар өвчний эсрэг тэмцэх ажил нь зөвхөн эрүүл мэндийн салбарын үүрэг бус улсын хэмжээнд бодлогоор дэмжих шаардлагатай болсон.
Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүн амыг халдварт болон халдварт бус өвчнөөс сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйлийг төлөвшүүлэн хэвшүүлэх, бүх нийтийн мэдлэг хандлагыг өөрчлөхөд чиглэсэн томоохон үйл ажиллагааг өрнүүлж байгаа билээ. Энэ уриалгыг "Эрдэнэс Тавантолгой" ХК дэмжин ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )