ЗӨВЛӨГӨӨ I Өөрийнхөөрөө байх 5 арга

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 28

Бид өөрийнхөөрөө байж чадсанаар аз жаргалтай амьдарч сурна. Харин өөрөөрөө байхад танд юу туслах талаар дараах зөвлөгөөг бэлтгэлээ.


Өөрийгөө хайрла

Таныг байгаагаар нь хайрлах боломжийг бусдад олгохын тулд өөрийнхөөрөө бай. Та дутагдалтай байж болно, заримдаа өөртөө таалагддаггүй байж болно... Тэглээ ч алдаа дутагдалтай өөрийгөө хайрла. Энэ нь бусад хүн ч таныг тэр чигээр нь хайрлах боломжийг олгоно.

Өөртөө итгэлтэй бай

Өөрөөрөө байхдаа итгэлтэй бай. Бид өөрийгөө бусадтай харьцуулж, хайран цаг хугацаагаа дэмий үрдэг. Хүн бүрт сул тал, давуу тал байдаг бөгөөд зөвхөн түүнийгээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөх нь чухал.

Бусдаас өөрчлөлт бүү хүлээ

Та хүмүүсийг өөрчлөгдөнө гэж хүлээж болохгүй. Тэднийг байгаагаар нь хүлээн зөвшөөр, эсвэл тэдэнгүйгээр амьдарч эхэл. Ямар нэгэн зүйлд төгсгөл ирнэ гэдэг, тохиолдох ёсгүй зүйл байсан гэсэн үг биш. Та амьдарсан, сурсан, өсөж хөгжсөн, урагшилсан. Амьдралд зарим хүмүүс хичээл болж ирдэг.

Шударга ханд

Харилцаанд нэгнээ бүү хуур. Аз жаргалгүй байгаа бол шударгаар хэл. Зөв хүнтэй учирсан бол шударга байх нь аймаар зүйл биш, харилцан ойлголцол байх болно.

Өөрийгөө хэзээ ч бүү орхи

Амьдралаа өөрөө бүтээ, эс бөгөөс өөр нэгэн таны өмнөөс хийх болно. Зөвхөн нэг зүйлтэй зууралдах биш, шаардлагатай үед шинээр эхлэх чадварт л хүч чадал оршдог. Байнга суралц, дасан зохиц, өсөн дэвж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top