Х.Булгантуяа: Бүх тэтгэвэр авагчдын тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн

2023 оны 06 сарын 28

Монгол Улсын Засгийн газраас 2023 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, УИХ-аас 2023 оны зургаадугаар сарын 16-ны өдөр эцэслэн баталсан.

Төсвийн тодотгол долоодугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлнэ. Энэ удаагийн 2 их наядын төсвийн тодотголын 90 хувь нь ХНХЯ-ны эрхлэх асуудлын хүрээний асуудлууд шийдвэрлэгдсэн талаар өнөөдөр /2023.06.28/ ХНХЯ-аас мэдээлэл хийлээ.

ХНХ-ийн сайд Х.Булгантуяа "Зургаадугаар сарын 21-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар ХНХЯ-аас цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохтой холбоотой журмуудыг баталсан. Иргэдийн зүгээс хэрхэн яаж тэтгэврийн нэмэгдлээ шалгах вэ, шинээр төрсөн хүүхдүүдээ яаж бүртгүүлэх вэ, асуулт байвал хаашаа хандах вэ гэх мэт асуултууд нэлээд байна.

Тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг сүүлийн 10-аад жилд шинэчлээгүй байсныг энэ жил шинэчлэн баталлаа. Бүх тэтгэвэр авагчдын тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэхүү арга хэмжээний үр дүнд ижил ажил мэргэжлээр ойролцоо хугацаанд ажиллаж, шимтгэл төлсөн боловч тэтгэвэр тогтоолгосон хугацаанаас хамаараад зөрүүтэй тэтгэвэр авч байсан 168 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийн зөрүү ойртох юм.

Хоёрдургаарт Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа цэргийн тэтгэвэр авагчийн авч байгаа тэтгэврийн хэмжээ, бусад тэтгэвэр авагчдын тэтгэврийн доод хэмжээг 550 мянга болгох арга хэмжээг авлаа. Нийгмийн даатгалын сангаас нийтдээ 488 мянган тэтгэвэр авагч байгаагаас 75 орчим хувь буюу 361 мянган иргэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байна. Үүн дотор итгэлцүүрээр нэмэгдэх ахмадууд ч нэлээд байгаа.

Тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээнд нийтдээ 496.2 мянган иргэн тэтгэвэр авахаар тооцуулж, 194.4 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын сангаас нэмж зарцуулахаар болсон.

Гуравт Засгийн газраас 2023 оны зургаадугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар Халамжийн сангаас олгоох тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхээр Төсвийн тодотгол дээр дүнг нь батлуулж, Засгийн газраас холбогдох тогтоол нь гарсан.

-Нийгмийн халамжийн  тэтгэвэр 288.000₮ байснаас 325.000₮

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүрхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 288.000₮ байснаас 325.000₮

-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асарч байгаа иргэний тэтгэмж 84.500₮ байснаас 275.000₮

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэний тэтгэмж 123.100₮ байснаас 275.000₮ болж тус тус нэмэгдлээ.

Нэмэгдлийн хэмжээг долоодугаар сарын 01-ний өдрөөс мөрдөнө. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний долоодугаар сарын олголтыг наадмаас өмнө хийхээр Сангийн яамтай тохирсон” гэлээ.

Мөн тэрээр хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүүхдүүдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт дахин гаргахгүйгээр наадмын өмнө авч байсан данс руу нь нөхөн шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр 0-18 насны бүх хүүхдэд мөнгөн тэтгэмж олгоно. Хүүхдийн мөнгийг 2023 оны 1-6 дугаар сарын хүртэл хугацаанд аваагүй байсан хүүхэд бүрт өмнөх данс руу нь шууд олгоно.

Төрийн албан хаагчдын цалинг 2023 оны долдугаар сарын 1-нээс 26-50 хувиар нэмэгдүүлж байгаа. Төрийн захиргааны байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл урлаг, биеийн тамир спортын салбарын төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн доод хэмжээ нэг сая төгрөгт хүрч байгаа.

Төрийн тусгай албан хаагчдын цалингийн зөрүүг арилгаж, дунджаар 242,000 төгрөгөөр нэмэгдэнэ. Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалинг 30%-аар нэмэгдүүлсэн. Нэг их наяд төгрөг эдгээрт зарцуулагдана." гэв.

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өндөр настан(66.181.189.29) 2023 оны 07 сарын 05

Тэтгэвэрийг нэгэн жигд богомоор байна аа

0  |  0
Зочин(202.126.90.107) 2023 оны 07 сарын 05

Ахмадууд баяртай байна аа, зөв интервалл хийж гэж, буруу тогтоогдоод хохирч явсан хүмүүс их байсан байна. Тасралтгүй ажилласан 35 ба түүнээс дээш жил ажилласан 70 гаруй насныхан бол маш их баяртай байна.

0  |  1
Уранжаргал(66.181.160.118) 2023 оны 07 сарын 05

Нэмэх гэж доромжилчих юм бна хүүхэд хуурч бга биш дээ арай 50000 аар юу авахын юмны үнэ тэнгэрт гарчихаад бхад арай л биш гомдмоорын эргэж хармаар бна

1  |  0
Булган туяа сайд(202.179.25.26) 2023 оны 07 сарын 03

Булган туяа сайдаамаш баярлалаа.гэр бүлд чинь аз жаргал эрүүл энхмйг хүсьё.

0  |  0
Т-1 ЯМАА(192.82.88.171) 2023 оны 07 сарын 03

Хөдөөрүүгээ зайлаарай 550000 амьдраад үзээрэй Т-1 ЯМАА мин

1  |  0
Ч Балдандорж(66.181.161.43) 2023 оны 07 сарын 03

Булгантуяа сайдаа ЗГ ын2023-6-21 өдрийн тогтоол чинь нууц биш бол уншиж үзмээр байна. Минийх л лав тэр индекс гэдэг чинь эсвэл би тэр \nтэтэвэрийн нэмэгдэлд хамаарахгүй гэм бурууг тайлбарлаж өхөөчээ

0  |  0
Зочин(59.153.112.82) 2023 оны 07 сарын 03

500 мянгын тэтгэвэр авдаг ахмадуудад 50 мянган төгрөг нэмж дотомжлов.Хүнс барааны үнэ нуга нуга нэмэгдчихээд байхад яаж амьдрахав.550 мянган төг бол өнөө үед амьдрах биш амь зогоох төдий мөнгө.Төрөөс төрсөн тэрбумтангуудад бол нэг удаа ресторанд орох төдий мөнгө.

3  |  1
Иргэн(202.126.88.83) 2023 оны 07 сарын 02

Новш

0  |  0
Эрдэнэжаргал(66.181.178.225) 2023 оны 07 сарын 03

Тэтгэвэр зөрүүг гаргаж өгсөнд төр засагтаа баярлаа төрийн минь сүлд өршөөг

0  |  2
Болд Бямбасүрэн(202.126.89.144) 2023 оны 07 сарын 02

Баярлалаа

1  |  0
Зочин(66.181.161.109) 2023 оны 07 сарын 03

Олон жил ажиллаж нийгмийн даатгал төлсний ч ашиг алга даа итгэлцүүр гэж нэг нэр томъео өгчихөөп тэтгэврээ өөдтэй нэмсэнгүй өндөр авдгууд өндөрсөж бага авдаг нь улам улных боллоо яаж ингэж ахмад үеэ доромжилж чадаж байнаа төр засагтаа үнэн гомдлоо алаг үзэж ялгаварлан гадуурхлаа

2  |  0
Zochin (202.126.90.36) 2023 оны 07 сарын 03

Zailaa

3  |  0
Новш (192.82.77.205) 2023 оны 07 сарын 03

Зайл новш оо,юмны чинь үнэ 10 хувиар намэгдээд ямар ё өөрчлөлт,нэмэглэл гэж доромжлол

4  |  0
.(202.55.188.100) 2023 оны 07 сарын 03

хог шаарнуудыг үнэт зүйл гэж үздэг балай авгай

3  |  0
Zochin(66.181.180.49) 2023 оны 07 сарын 03

Anx togtooxod ND chini buruu bodson baisan baina. 2018 onii coffecientoor tootsoogui baisan baina. Zuvuur bodood gargasan baina. Sain bna. Umnux dutuu bodson munguu bugdiig ni nemj olgono uu.

1  |  0
Эрдэнэ (59.153.114.225) 2023 оны 07 сарын 03

Чам шиг тэрбум авилга авдаг болохсон

2  |  0
Zochin(202.126.88.73) 2023 оны 07 сарын 04

Uguhuur chamlana, uguhgui bolohoor gomdolno henii tuluu amidraad bgaa yum bol

2  |  0
Зоч(150.129.143.48) 2023 оны 07 сарын 03

Ха ха өнөөдөр бүтэн сар гаруй яриад байсан чинь.. Ха ..ха.. Мань хашрууд сонгууль нь болчихоод хөгшчүүлийг кошгоруулж чулуу хөөлгөсөн байна ш дээ. Ха.. Ха..ха....

4  |  0
zochin(98.214.171.138) 2023 оны 07 сарын 03

ofor bolgon oor yum yaryj bitgii tolgoi erguuleed bau

1  |  0
Үлмэдэх(64.119.25.251) 2023 оны 06 сарын 28

Урьд нэмээд одоо авч байгаагийн 10 хувь уу, анхны тогтоосных нь 10 хувь уу? Ойлгосонгүй, Нэг их 10 хувь гэсэн хүмүүс бхайх юм.

1  |  0
Уншигч(202.126.90.78) 2023 оны 06 сарын 29

УИХ-аас цалинг нь тогтоодог тах-дын цалин хэзээ нэмэгдэх вэ?

1  |  0
Top