ОХУ, БНХАУ-тай авто зам, төмөр замаар холбогдсон нь дархан-уул аймгийн хөгжлийн том боломж

Админ | Zindaa.mn
2023 оны 06 сарын 30

Энэ өдрүүдэд Дархан-Уул аймагт “Тогтвортой, ногоон санхүүжилт” сэдвийн дор хөрөнгө оруулалтын форум зохион байгуулагдаж 10 орчим орны 200 гаруй төлөөлөгч, хөрөнгө оруулагчид цуглан чуулж хөрөнгө оруулалтын орчны судалгаа хийж, өөрсдийн туршлагаа тус аймгийнханд танилцуулж байна.

ОХУ, БНХАУ буюу Алтанбулаг, Зам-Үүдийн боомттой хатуу хучилттай зам болон төмөр замаар холбогдсон. Эрчим хүч, дулааны нэгдсэн төлөвлөлт нь бүрэн шийдэгдсэн байдал нь Дархан-Уул аймагтай хөрөнгө оруулагчид хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлдэг. Үүн дээр нь Монголын төр эдийн засгийн болон хууль эрх зүйн дэмжлэг үзүүлнэ. Энэ бол хөрөнгө оруулагчдад алдаж болохгүй боломж. 

Тогтвортой байдлаа амлаж, ногоон эко шийдлээр хөгжихийг эрмэлзэж буйгаа илэрхийлсэн энэхүү хөрөнгө оруулалтын форумд Япон, Солонгос Словани, Бельги, Румин, Грек, Чех улсын хөрөнгө оруулагчид оролцож байна.

Засгийн газраас орон нутаг, Дархан хот гоё болно яваад оч гэж хоосон уриалга гаргаагүй. Хувь хүнд ажиллаж амьдрах нөхцөл, аж ахуйн нэгжид хууль эрх зүйн орчинг нь бүрдүүлэн өгч байгаа. Хувь хүнд зориулж Ипотекийн хөнгөлөлттэй зээл олгоно. Орон нутагт орон сууц худалдан авч, тухайн газраа суурьшин амьдрах иргэдэд зориулж жилийн 3,0 хувийн хүүтэй Ипотекийн зээл олгоно. Орон сууц авахад урдчилгаа төлбөрийн асуудал иргэдэд хүндрэлтэй байдаг. Тэгвэл засгийн газар “Батлан даалтын сан”-гаар дамжуулан урдчилгаа 30 хувийн төлбөрийн 60 хувийг жилийн 1.0 хувийн хүүтэйгээр олгохоор болжээ.

Байгальд ээлтэй үйл ажиллагаа, шийдлийг бий болгон хөгжиж байгаа газар нутаг өнөөдөр хүн төрөлхтөний анхаарлыг татах болсон. Тийм ч учраа цаашдын хөгжлийн чиг хандлагаа “НОГООН” гэж тодорхойлж буй Дархан-Уул аймагт аялал жуулчлал хөгжих боломж бүрэн бий. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй энэхүү форумын нэг салбар хурал нь “Тогтвортой аялал жуулчлал: Ногоон эдийн засгийг сэргээх, орон нутгийн эдийг засгийг сайжруулах нь” гэсэн сэдвийн дор болж байна.

Дархан-Уул аймаг дахь Цемент шохойн үйлдвэр, Нэхий эдлэлийн үйлдвэр, Хар төмөрлөгийн үйлдвэрүүд нь үндэсний том бүтээн байгуулалт төдийгүй нэрийн хуудас нь. Мөн үүнээс гадна Бурхантай толгой, Дүүжин гүүр, Морин хуур цогцолбор нь нь шинэ үеийн шинэлэг бүтээлүүд болж гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг татдаг юм. Иймээс Дархан-Уул аймаг Үйлдвэржилт-Аялал жуулчлалыг хослуулан хөгжүүлэх зорилтыг ч тавьж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.182.126) 2023 оны 06 сарын 30

зэльт эрдэнэбат цемент үйлдвэрийг аваад хог дээр гаргасан ажилчид нь гудамжинд гарсан биз дээ олонон хүнй хараал хүрээд одоо өөрөө шүүхийн хаалга татаж яваа өөдгүй новш

0  |  0
Top