Бадраагийн Долгор Монгол Улсын Гавьяат Хуульч боллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 09

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тугаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой баярыг тохиолдуулан  улс орондоо хийж бүтээсэн зүйл арвинтай эрхмүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медалиар шагнаж буй билээ.

Түүнчлэн Монгол Улсын тэргүүлэх хуульчдын нэг, шударга ёсыг тогтооход хүчин зүтгэж ирсэн  Бадраагийн Долгорт Монгол Улсын Гавьяат Хуульч цол хүртээлээ.

Бадраагийн Долгор нь Эрх зүйч  мэргэжилтэй, хуульч цолтой,  хууль зүйн магистр. Монголын хуульчдын холбооны гишүүн, улс төр судлаач, жендэрийн шинжээч юм. Тэрбээр төрийн гурван эрх мэдэл болох, хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх засаглалын байгууллагуудад 30 жил тасралтгүй ажиллажээ. 

Тэрбээр 1981-1988 онд Өмнөговь аймгийн Шүүхэд шүүгч, шүүхийн гишүүнээр ажиллаж ажлын гараагаа эхэлсэн. 1990-1993 онд Улсын Дээд шүүхийн гишүүн, 1993-2000 онд Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх, ахлах зөвлөх, 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр ажилласан.

2006 оноос Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх, 2008 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилогдон ажиллаж байсан Монголын туршлагатай улстөрчдийн нэг юм.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
999(202.126.88.186) 2023 оны 07 сарын 10

Төрж өссөн нутгийн ард түмэндээ мэргэжлийн туслалцаа үзүүлсэн зүйлийг мэдэхгүй юм байна. Говь нутгийн бүх баялаг гадны мэдэлд очоод ган гачиг болж хүн мал хоёр нь зовлонгийн туйлд амсаж байгаа юм бишүү.

1  |  1
зочин(139.5.219.162) 2023 оны 07 сарын 10

баяр хүргэе үнэхээр жинхэнэ улстөрч сайн хуульч даа

0  |  2
zochin(66.181.184.18) 2023 оны 07 сарын 09

гавьяат хуульч цол олгохгүй гээд байсан больчихсон юмуу, нөгөө талийгаач Бямбаа шүүгчээс хойш , , ,

0  |  0
Иргэн(202.21.107.28) 2023 оны 07 сарын 09

Шагнал эзнээ олжээ. Баяр хүргэе!

1  |  0
Зочин(192.82.90.185) 2023 оны 07 сарын 09

Баяр хүргэе. Зөв л хүндээ хүрч байгаа шагнал байна. Зарим нь ч мэдэхгүй ээ юу хийж гийгүүлсэн юм бүү мэд гавъяат гэнэ үү.

0  |  0
Top