Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд өчигдөр орой орсон усархаг, аадар борооны улмаас Дэлгэрэх гол үерлэж, нийтийн эзэмшлийн зам, хашаа, талбай эвдрээд байна.
Үерийн улмаас долоон гэр, дөрвөн машин урсаж, хоёр гэр, арван хашаа нурсан ба 10 гаруй барилга, байшин усанд автсан, бохирын цооног хальсан гэх дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Арвайхээр сумын ЗДТГ, “Онги ус суваг” ОНӨҮГ, “Өвөрхангай АЗЗА” ТӨХК зэрэг холбогдох байгууллагуудын алба хаагчид шуурхай ажиллаж, усыг соруулах, лагийг зайлуулах, эвдрэл, гэмтлийг арилгахаар ажиллаж байна.
Мөн Арвайхээр сумаас зүүн тийш 7 км орчимд уулын үер бууж, зам усанд боогдсоны улмаас зорчих хөдөлгөөнийг түр зогсоож, бороо зогссоны дараа нээсэн бөгөөд сэргээн босгох ажлын хэсгийг байгууллаа.
Сэтгэгдэл ( 1 )
Хот, хөдөөгүй МАН ынхны мөнгө угааж барьсан олон арван хуурамч байгууламжууд нуран унат, сэтрэх, усанд автах үэргээр түмэн олонд гай тарьж байна