Математикийн олон улсын олимпиадаас Монголын сурагч алтан медаль хүртлээ

2023 оны 07 сарын 12

Математикийн олон улсын 64 дэх олимпиадаас Монголын сурагч алтан медаль хүртлээ.

Япон Улсын Чиба хотод зохион байгуулагдаж байгаа математикийн олон улсын олимпиадын дүнгийн хурал өчигдөр /2023.07.11/ медалийн оноог тогтоолоо.

Тус олимпиадаас Монгол Улс нэг алт, 4 хүрэл, нэг тусгай байр хүртлээ.

Дэлгэрдалайн Энэрэлт 35 оноогоор алтан медаль хүртэж Монгол Улсын 7 дахь алтан медалийн эзэн, Олон улсйн математикийн олимпиадаас алтан медаль хүртсэн 6 дахь сурагч боллоо.

А.Ивээл, Ц.Сайханбилэг нар тус бүр 23 оноогоор, Х.Нурсолтан 21 оноогоор, Б.Тэнүүнсайхан 19 оноогоор хүрэл медаль хүртлээ. О.Эрхэсболд 17 оноогоор тусгай шагнал хүртлээ.

Шагнал гардуулах ёслол өнөөдөр 15:00 цагт зохион байгуулагдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top