БОАЖ-ын сайд "Петро Чайна"-д зөрчлөө арилгах 1 САРЫН ХУГАЦАА өглөө

2023 оны 11 сарын 02

МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА БОЛ ХОЛБОГДОХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ДАГУУ АЖИЛЛАХ ЁСТОЙ

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ "Петрочайна дачин тамсаг" ХХК-ийн удирдлагуудтай байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, зөрчлийг арилгуулах асуудлаар хоёр талын уулзалт хийв.Уулзалтад "Петро чайна дачин тамсаг" ХХК-ийн Ерөнхий захирал Жү Дали, Гүйцэтгэх захирал Кан Дэчуан ,тус компанийн Байгаль орчин хариуцсан мэргэжилтэн У.Начин Монгол Хятад соёл, урлагийг дэмжих холбооны Тэргүүн Рэнцэн нарыг БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн дарга Г.Энхмөнх,Салбарын хяналтын газрын байцаагч,мэргэжилтнүүд оролцлоо.

Уулзалтын эхэнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ - Би зөвхөн өөрийн Сайд байх хугацаандаа хийсэн хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил болох байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, орчны хяналт шинжилгээнд тусгасны дагуу агаар, хөрс, ус, бохир усанд шинжилгээг бүрэн хийдэггүй, сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ авдаггүй, Байгаль орчныг хамгаалах үүргээ  бүрэн хэрэгжүүлж,илэрсэн зөрчил дутагдлыг  заасан хугацаанд  арилгадаггүй 4 асуудлыг асуумаар байна.

Үүнд:

1.“Хүрээлэн байгаа орчин, усны чанар, хаягдал ус Ерөнхий шаардлага MNS4943:2015” стандартын шаардлагад нийцэхгүй хаягдал усыг байгальд нийлүүлж байна,

2.Химийн бодис хадгалах нэгдсэн агуулахгүй, химийн бодисын хадгалалт хамгаалалт шаардлага хангахгүй байна,

3.Тосоор бохирдсон шороог цэвэршүүлэх технологийг нэвтрүүлээгүйгээс их хэмжээний хуримтлал үүсэж байгаль орчинг  бохирдуулж байна,

4.Өрмийн шингэн хаягдлын сангийн нөхөн сэргээлтийн явцад газар дээр нь тавих хяналт дутмагаас нөхөн сэргээлтийн чанар шаардлага хангахгүй байна. Хэрэв Монголын компани БНХАУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахдаа ийм зөрчил гаргасан бол Хятадын Засгийн газар ямар арга хэмжээ авах байсан бэ гэдгийг Танаас асуумаар байна. Хэрэв эдгээр зөрчлийг арилгахгүй бол танай үйл ажиллагааг хаах хүртэлх арга хэмжээ авна гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

"Петро Чайна дачин тамсаг" ХХК-ийн Ерөнхий захирал Ерөнхий захирал Жү Дали- Хэрэв манай Улсад ийм зөрчил гаргасан бол уг зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгавар өгнө, мөн хоёр талын хамтран ажиллах гэрээний дагуу арга хэмжээ авна. Зөрчлийг арилгуулах боломж олгохгүйгээр үйл ажиллагааг нь шууд зогсоохгүй болов уу.

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ:

- Би танай Улсыг тийм зөөлөн хуультай гэж бодохгүй байна. Танай компани манай Улсын ерөнхий байцаагчийн гаргасан албан даалгаврыг үл маргахгүйгээр биелүүлэх шаардлагатай. Би танд Монгол Улсын шүүхийн шийдвэр, Улсын ерөнхий байцаагчийн албан даалгавар биелүүлэх нэг сарын хугацаа өгье. 12 дугаар сарын 1-ны өдөр "хийж байна, боловсруулж байна" гэдэг албан бичиг хүлээн авахгүй. Би бодит байдлыг өөрийн биеэр очиж үзнэ. Байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй бүх зөрчлийг арилга. Танай компани Монгол Улсад 18 жил үйл ажиллагаа явуулсан. Би танд нэг сарын хугацаа өгч байгаа хэдий ч өнгөрсөн 18 жилийн хугацаанд хийсэн ажлыг нь очиж үзнэ. Түүнчлэн нутгийнхаа газар шорооны төлөө тэмцэж буй иргэдийг доромжлохыг хүлээн зөвшөөрөхгүй.

"Петро Чайна дачин тамсаг" ХХК-ийн Ерөнхий захирал Ерөнхий захирал Жү Дали:- "Бид асуудлаас зугтахгүй, Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөж ажиллана. Зөрчлийг арилгах болно" гэв.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн 1(66.181.187.10) 2023 оны 11 сарын 05

Эх нутаг байгаль орчноо хамгаалах нь монгол хүн бүрийн үүрэг. Монгол улсын иргэний тангараг өргөсөн хүн бүр газар шороогоо хамгаалах ёстой. Өнөөдөр бид харийнханд болгомж олгох мөртлөө тавих хяналтаа сулруулдаг. Зарим нэг ухамсаргүй хүмүүсийн балгаар харийнхантай нийлж эх орны баялгийг хяналтгүйгээр гаргаж байгаад онцгой анхаарч зөрчсөн үйлдэл бүрт хуулийн хариуцлагыг хүлээлгэх нь зөв шүү.

0  |  0
zochin(103.215.14.2) 2023 оны 11 сарын 03

hamag ehleliig ni howdogin gai ochirbat atwisan.ter nohriig dawhar shalgawl zohino.mongol ulsad ymar ch ashiggui gereeg hiisen ter ueiin holbogdoh alban tushaaltnuudig duudaj shalgah estoi.ylangyua balin hamart ochirbatig.tatwara buren toldog ch ymu ugui ch ymu buu med.baterdene said zorigtoi duugarch bn.ene erchee buu aldarai.ajilin amjilt husie

0  |  0
Иргэн(66.181.188.229) 2023 оны 11 сарын 03

Байгалаа сэргээлгэх ийн тулд эхлээд олигтойхон их хэмжээний мөнгөн торгууль тавих хэрэгтэй. Тэгээд байгалаа сэргээлгэх хугацаа зааж хэрэв хугацаандаа хийж чадахгүй бол олон улсын шүүхэд өгч ашигт малтмалын гэрээг цуцлах арга хэмжээ авах нь зөв шүү....

0  |  0
G. Naranbat (172.58.187.76) 2023 оны 11 сарын 02

Mon ene gereeg hiihed oroltsson buh urvagchidad tsaazin yaltai duitsuulj buh horongiig ni huraaj nasaar ni horih estoi!!!

0  |  0
G. Naranbat (172.58.187.199) 2023 оны 11 сарын 02

nutgaas egnegt hoon gargah estoi! End zasah,zasuulah tuhai yria negent ongorson!!!!

0  |  0
G. Naranbat (172.58.187.16) 2023 оны 11 сарын 02

Anhnaasaa l geree contract ni MONGOL ulsad ashiggui avilgali,hahuuliar hiigdsen olborlon bolovsruulaj,hayagdal hadgalah zov tehnologiguigees oron nutgiin baigali orchin,hun zon,araatan,jiguurten,zagas,shuvuudin amidrald negent nohon sergeeh bolomjguigeer suirel uchruulsan gunii tsever usig maani shavhan yulej duusgah asar hortoi deerengui hargis ,Mongol ulsig basamjilan doroljilson ene ajillagaag nen darui uter turgen buren zogsooj negent nohon sergehguigeer mohon doroitson baigali orcni hohirold asar ondor torguulig nehemjilj olon ulsin arbitriin shuuheer shiiduulj petro chinag Mongol n

0  |  0
зочин(202.179.21.249) 2023 оны 11 сарын 02

Монголын хуулийг уландаа гишгэн хууль бус үйл ажиллагаа явуулдаг петро чайнаг хаагаачээ.

0  |  0
Top