ЦАГ АГААР: Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цасан шуурга шуурна

2024 оны 01 сарын 11

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Алтайн уулархаг нутгаар 11-12-нд шилжих шөнө халуун хуурай салхитай, 12-ны өдөр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. Ихэнх нутгаар 11, 12-нд хүйтний эрч сулрах боловч 13,14-нд хүйтний эрч чангарна.

 

2024 оны нэгдүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутаг болон, тал хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -19...-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Ерөө голын хөндийгөөр -13...-18 градус хүйтэн, Алтайн уулархаг нутгаар 0...+5 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4...+9 градус дулаан, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө -8...-10 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -20 градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top