ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 02 сарын 04

Өнөөдөр 2024.02.04. Билгийн тооллын 24.

Энэ өдөр Дэлхийн хорт хавдартай тэмцэх өдөр. Японд Хавар эхэлсний баяр, АНУ-д Шууданчид талархах өдөр, Анголд Зэвсэгт тэмцлийн өдөр.

Өнөөдөр Францын их хошин зохиолч Франсуа Рабле, Германы анхны Ерөнхийлөгч Фридрих Эберт, аэродинамикийн онолыг үндэслэгч эрдэмтэн Людвиг Прандтл, ЗХУ-ын маршал Климент Ворошилов, Дэлхийн ван гарагийг нээсэн одон орон судлаач Клайд Уильям Томбо, АНУ-д хар арьстнуудын иргэний эрхийн төлөөх хөдөлгөөнийг санаачилсан Роза Паркс зэрэг алдартан хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

-1169 оны энэ өдөр зүүн Сицилд газар хөдөлсний улмаас 15 мянган хүн амиа алдав.

-1789 оны энэ өдөр АНУ-ын Сонгогчдын коллег Жорж Вашингтоныг АНУ-ын анхны Ерөнхийлөгчөөр сонгож байв.

-1921 онд Барон Унгерн Монголын нийслэл Өргөө хотыг хятад цэргээс чөлөөлөв.

-1935 онд Москвагийн метроны туршилтын галт тэрэг замд гарч байжээ.

Энэ өдөр үс засуулвал Өвчин эмгэг ирнэ.

Эл өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Модон луу жилийн хаврын уур орох улирал (16 цаг 40 минут) эхэлнэ.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top