Орон нутгийн замд согтуугаар жолоо барьсан зөрчил 58 бүртгэгджээ

2024 оны 02 сарын 13

Цагаан сарын баярын өдрүүдээр замын хөдөлгөөнд оролцож буй иргэд, хөдөө орон нутаг руу зорчигчдод замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, аюулгүй байдлаа хангаж явахыг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд зам тээврийн осол 378 бүртгэгдэж, 1 хүн амиа алджээ.

Бэртэж гэмтсэн хүний тоо 19 байсны 2 нь хүүхэд аж. Орон нутгийн замд согтуугаар жолоо барьсан зөрчил 58 бүртгэгдсэн байна.

Зарим аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа тул иргэд та бүхэн орон нутаг руу зорчихдоо техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж, цаг агаарын мэдээг тухай бүрд нь харгалзаж зорчоорой.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top