ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 02 сарын 19

Өнөөдөр 2024.02.19.

Энэ өдөр Далайн сүүн тэжээлт амьтдыг хамгаалах дэлхийн өдөр, Шувуу судлаачдын баяр, Олс таталтын тэмцээнийг дэлгэрүүлэх олон улсын өдөр тохиож байна.

Өнөөдөр ертөнц нарыг тойрдог тухай ойлголтыг үндэслэсэн Германы одон орон судлаач Николай Коперник, Жузеппе Вердигийн хайртай дуурийн гоцлол дуучин Аделина Патти, Йоркийн гүн, хунтайж Эндрю, Их Британийн дуучин Seal, Холливудын жүжигчин, Оскарын шагналт Бенисио дел Торо, Оросын поп дуучин Витас зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1855 онд Францын математикч, одон орон судлаач Урбен Леверье дэлхийд анхны цаг агаарын газрын зургийг танилцуулжээ.

1878 оны энэ өдөр Америкийн зохион бүтээгч Томас Эдисон дуу бичлэгийн фонограф аппаратдаа патент авав.

1884 онд Өмнөд Нэгдсэн Улсад 60 гаруй торнадо хуй салхи гарч, АНУ-ын түүхэнд бичигджээ.

1897 оны энэ өдөр Сөүл хотноо БНСУ-ын хамгийн эртний банк болох “Shinhan Bank” нээгдэж байв.

1954 оны энэ өдөр ЗХУ-ын Улс төрийн товчооны шийдвэрээр Крым мужийг ЗХ Украин улсад шилжүүлжээ.

1985 онд Уильям Ж.Шрёдер хиймэл зүрх амжилттай суулгуулсан анхны хүн болжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top