ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 02 сарын 22

Өнөөдөр 2024.02.22.

Өнөөдөр Сент-Люсиад Тусгаар тогтнолын өдөр.

Энэ өдөр Америкийн теннисчин, олимпын хоёр удаагийн аварга Жижи Фернандес, Испанийн жүжигчин, бүжигчин Хоакин Кортес, Германы тэшүүрчин, олимпын таван удаагийн аварга Клаудия Пехштайн, Бразилын хөлбөмбөгч, дэлхийн аварга Жуниньо Паулиста, Америкийн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт Дрю Бэрримор, Мексикийн модель, “Ертөнцийн мисс-2010” тэмцээний ялагч Химена Наваррете зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1921 оны энэ өдөр VIII Богд Жавзандамба хутагтыг төрийн шар ордноо залж, Монгол Улсын хэмжээт эрхт хаанаар өргөмжлөв.

Мөн Богд хаан Барон Унгернд Улсын баатар цол олгожээ.

1952 оны энэ өдөр БНМАУ-ын Их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар Богд уулыг Чойбалсангийн нэрэмжит уул болгохоор тогтов.

1996 оны энэ өдөр Хаврын их түймрийн анхных нь болох түймэр Дорнод аймагт гарчээ. Дөрвөн сарын хугацаанд үргэлжилсэн их түймэр 14 аймгийн 155 сумыг хамарч, улсын хэмжээнд 386 түймэр дэгджээ. Түймэрт 10.1 сая га ой хөвч, бэлчээр шатаж, улс, аж ахуй, иргэдэд нийт 22 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

2013 оны энэ өдөр Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 300 сая иен буюу 4.5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж олгожээ.

2014 оны энэ өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхээс Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүхэд 8 жилийн хорих ял оноож, улсад учруулсан 2 тэрбум 845 сая төгрөгийг төлөх шийдвэр гаргажээ.

2014 оны энэ өдөр Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн нэрийг Анагаахын шинжлэх ухааны их сургууль болгон өөрчлөв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top