УИХ энэ сарын 18-нд нээлтээ хийнэ. Энэ удаагийн хаврын чуулган 76 гишүүнтэй парламентын хувьд сүүлчийнх юм. Ирэх намрын чуулганаас эхлэн 126 гишүүнтэй шинэ парламентын түүхийн хуудас эргэж эхэлнэ. Мэдээж монгол төрийн залгамж чанар үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Гэхдээ 76 гишүүнтэй парламент түүхэнд ямар үүрэг гүйцэтгэв, ард түмэндээ ямар шийдвэр гаргаж өгөөд хаалгаа хаав гэдэг дүгнэлт үлдэж таарна. Нэг үгээр хэлбэл, 76 гишүүний сүүлчийн “хонхны баяр”-ыг хэлэлцсэн асуудал, баталсан хуулиудынх нь чанараар авч үзэж дүгнэх учиртай. Мөн авлигын ууцыг илэх үү, “үүцийг задлах уу” гэсэн анхаарлын төвд хуралдахаараа онцлог чуулган юм.
Одоогоор чуулганы танхимд шинэ парламентын бэлтгэлийг хангах засварын ажил эхэлсэн. Иймд УИХ-ын дарга Г.Занданшатар “Эзэн Чингис хаан” танхимын хойморт сууж алх цохино. Ингэхдээ 44 хууль, тогтоолын төсөл хэлэлцүүлж батлахаар товложээ. Энэ дотор гурван асуудлаар хянан шалгах сонсгол зохион байгуулна хэмээж буй. Зарим нь дөрвөн сонсгол явуулна гэж мэдээлж байгаа юм. Дээр нь сонгуулийн жил учир ирэх сард багтаан шаардлагатай хуулиудаа хэлэлцэж батлах товтой байна. Эдгээрээс хамгийн их хүлээлт үүсгэсэн нь Нийслэлийн газар олголттой холбоотой авлига, хээл хахуулын асуудлаарх нээлттэй сонсгол юм. Нийслэлийн газрын авлигыг шалгах давхар ажлын хэсгүүд байгуулжээ
Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гарснаар Ерөнхий сайд нийслэл хотын сүүлийн 20-30 жилийн газар олголттой холбоотой асуудлууд дээр нээлттэй сонсгол хийх үүрэг өгсөн. Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр дээрх Ажлын хэсгийг ахлахаар болсон. Үүнд УИХ-ын дарга Г.Занданшатар ихээхэн анхаарал хандуулж, УИХ дээр мөн Ажлын хэсгийг байгуулсан. Тэгвэл ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх дэд хэсгүүд байгуулагдаж, бүрэлдэхүүнд нь ажиллаж байгаагаа Хууль зүйн дэд сайд Б.Солонгоо энэ сарын эхээр хэвлэлээр ярьсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Засгийн газрын гишүүд, сайд нар давхар ач холбогдол өгч буй нь эндээс харагдав. Дэд сайд Б.Солонгоо хэлэхдээ “...Одоогийн байдлаар ажлын дэд хэсэг төлөвлөгөө гаргах ажил хийгдэж байна. УИХ дээр удирдлагаар хангаж ажиллана. Өнгөрсөн 30 жилийг дүгнээд харахаар нийгэм, эдийн засаг, бидний хүссэн байдлаар, хүлээлтээр хөгжсөн үү. Байгалийн баялаг болон нийтийн өмч байсан газрыг ямар байдлаар ашиглав гэдэг дээр дүгнэлт хийх цаг болсон байна. Улаанбаатар хотыг 1990-ээд онтой харьцуулахад маш их тэлсэн, хөгжсөн. Иргэддээ ээлтэй хот болж чадав уу гээд үзэхээр түгжрэлтэй, агаарын бохирдолтой байна. Үүнд газар олголт замбараагүй, төлөвлөлт муу байсан зэрэг нь нөлөөлсөн гэдэг шүүмжүүд байдаг. Эдгээр зүйл дээр сонсгол хийхээр тодорхой асуудлууд ил болох байх гэж бодож байна” гэжээ.
“Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох хууль бус үйлдлийг дотроос нь илчилсэн”
Дараагийн нээлттэй сонсгол уул уурхайн лиценз олголттой холбоотой. Тодруулбал “ Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох хууль бус үйлдлийн талаар дотор нь ажиллаж байсан хүмүүсээс мэдээлэл ирүүлсэн. Нэг аж ахуйн нэгж л гэхэд 60-70 тусгай зөвшөөрөл эзэмшиж давуу байдал олгосон талаар мэдээлсэн. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн орд газрыг хэт давуу байдал үүсгэн эзэмшсэн зэрэг иргэдээс ирсэн дээрх гомдол, мэдээллийг ард түмний төлөөллийн байгууллагын хувьд Улсын Их хурал нотлох баримтын хүрээнд шинжлэн судалж, дүгнэлт гаргах үүрэгтэй” гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдсэн юм.
Эмийн үнийн өсөлт, чанар стандартын цаана юу байна вэ?
“Эмийн үнийн өсөлтөд нөлөөлж буй гадаад дотоод хүчин зүйл”, чанар, стандартын асуудлаар нээлттэй сонсгол хийнэ гэсэн хүлээлт иргэдэд байгаа. УИХ уг хэлэлцуүлэгт бэлтгэж, D.Parliament.mn emiinsonsgol.mn, утас: 51-261440 сувгуудаар мэдээлэл хүлээж авсан. Мөн "Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах" түр хорооны гишүүд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эмийн хяналтын лабораторийн ажилтай өнгөосөн сарын сүүлээр биечлэн танилцсан. Эм бүртгэж авахад манайд шаардлагатай тоног төхөөрөмж дутмаг, лабораторийн хүчин чадал хүрдэггүй гэсэн бэрхшээлүүд байдгийг холбогдох эх сурвалжууд нь өгсөн.
Ногоон автобусны хэрэгт цэг тавьсан уу
“Цавчаа ногоон” буюу автобус худалдан авалттай холбоотой авлига, албан тушаалын том хэрэг өнгөрсөн намар дэгдсэн. Энэ асуудал ужгирч явсаар УИХ-ын дарга ногоон автобусны худалдан авалттай холбоотой асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулсныг зарлан мэдэгдэж байв. Гэхдээ нийслэлийн газрын асуудалтай хамт хэлэлцэгдэх үү, тусдаа нээлттэй сонсгол зохион байгуулах уу гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Сөрөг хүчин АН-ын зүгээс “Хууль хяналтын байгууллагууд 25 хүнийг шалгаж байгаа гэж мэдээлдэг ч гол хариуцлага тооцох хүмүүс буюу Хотын тухайн үеийн удирдлагууд Д.Сумьяабазар, Ж.Сүхбаатар нарыг шалгаагүй. 318 тэрбумын 50 хувиар нь л шинэ автобус авах боломжтой байсан. Гэтэл тэр их мөнгөөр шууд хуучин автобус авна гэдэг бүхэлдээ хулгай” хэмээн удаа дараа мэдэгдээд байгаа билээ.
Сэтгэгдэл ( 3 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n
2000 оноос хойш хот дүүргийн даргаар ажиллаж байсан бүх дарга нарыг шалгаж, хөрөнгийг нь нотлуул. Хөрөнгөө нотлож чадахгүй бол шууд улсын орлого болгоё
Лалрууд минь нээлттэй сонсгол хийгээд ямар үр дүнтэй юм