ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 03 сарын 12

Өнөөдөр 2024.03.12.

Өнөөдөр Дэлхийн цахим хяналтын эсрэг өдөр. Тайвань, Македонд өнөөдөр Мод тарих өдөр бол АНУ-д Охидын скаутын өдөр, Замбид Залуусын өдөр юм.

Энэ өдөр Греммигийн таван удаагийн шагналт дуучин Жэймс Тэйлор, Английн хөл бөмбөгч, дасгалжуулагч Йан Халловей, олимпын аварга, дэлхийн долоон удаагийн аварга Америкийн усанд сэлэгч Жессика Харди, Америкийн дуучин Кристина Гримми зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1921 оны энэ өдөр Хиагт хотод Монголын цэрэг, ардын төлөөлөгчдийн хурал хуралдаж, Ардын түр Засгийн газрыг “Монгол ардын Засгийн хэргийг бүгд түр захиран шийтгэх газар” хэмээх нэртэйгээр байгуулжээ. Түр Засгийн газрын Ерөнхий сайдаар Д.Чагдаржав, гишүүдээр нь Д.Сүхбаатар, Сумъяа бэйс, Билэгсайхан гүн, Д.Бодоо, Х.Чойбалсан нарыг сонгов.

1936 оны энэ өдөр ЗХУ, БНМАУ-ын хооронд харилцан туслалцах тухай протоколд гарын үсэг зуржээ.

1990 оны гуравдугаар сарын 12-14-нд МАХН-ын Төв хороо, Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцров.

2015 оны энэ өдөр Монголын гурван сая дахь иргэн мэндэлсэн түүхэн үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан 5000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй мөнгөн зоос гаргажээ.

2015 оны энэ өдөр мөн “Монголын эх түүх”-ийн цувралыг их, дээд сургууль, нийслэл болон аймгийн номын сангуудад түгээжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1942 оны энэ өдөр Ява арлын тулаанд Австрали, Америк, Голланд, Их Британийн нэгдсэн команд ялалт байгуулав.

1968 оны энэ өдөр Мауритиус улс Их Британиас тусгаар тогтножээ.

1994 оны энэ өдөр  Английн төв сүм анх удаагаа эмэгтэй санваартнуудыг авч эхлэв.

2019 оны энэ өдөр Их Британийн Ард нийтийн танхим Европын холбооны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top