Гадаад руу зорчих иргэд нислэгийн цагаас 2-3 цагийн өмнө ирэх шаардлагатай

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 01

Гадаад руу зорчих гэж байгаа иргэд нислэгийн хуваарьт цагаас 2-3 цагийн өмнө ирэхийг агаарын тээврийн МИАТ ТӨХК-иас анхаарууллаа.

Мөн Улаанбаатар хотод ойролцоогоор 2.2 см цас орж, авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэн байгаа тул зорчигч та бүхэн замын түгжрэлийг тооцон анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.

Учир нь өнгөрсөн долоо хоногт нийслэлд орсон цаснаас үүдэж, Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу орох хэсэгт 17 автомашин мөргөлдөж, ослын улмаас зам хаагдаж байсан тул болзошгүй эрсдлийг тооцоолох шаардлага бий болоод байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top