ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 04 сарын 19

Өнөөдөр 2024.04.19.

Өнөөдөр Венесуэлд Тусгаар тогтнолын хөдөлгөөн эхэлсэн өдөр, Бразилд Зэвсэгт хүчний өдөр, Польшт Хоморголон устгалтад өртөгсдийг дурсах өдөр тохиож байна.

Энэ өдөр Холливудын жүжигчин, найруулагч Жэймс Франко, “Алтан Бөмбөрцөг” наадмын шагналт жүжигчин Кэйт Хадсон, Английн хөлбөмбөгч, хаалгач Жое Харт, Талбайн теннисний Их дуулгын таван удаагийн аварга, Оросын талбайн теннисчин Мария Шарапова зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон чухал үйл явдлууд:

1973 оны энэ өдөр БНМАУ-ын Гэр бүлийн шинэ хууль батлагджээ.

1975 оны энэ өдөр БНХАУ, БНМАУ-ын Засгийн газрын хооронд харилцан бараа нийлүүлэх протоколд Улаанбаатар хотноо гарын үсэг зурав.

2011 оны энэ өдөр “Гал үндэстэн холбоо”, “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ийнхөн Сүхбаатарын талбайд морьтой жагсаал хийсэн билээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлууд:

1975 оны энэ өдөр Оросын Капустины хойгоос Энэтхэгийн анхны хиймэл дагуул “Арьяабхатта” хөөрчээ.

1987 оны энэ өдөр алдарт “Симпсоныхон” хүүхэлдэйн цуврал анх удаа дэлгэцнээ гарчээ.

2011 оны энэ өдөр 1961 оноос хойш Куба улсыг удирдсан Фидель Кастро Кубын коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн суудлаасаа өөрийн хүсэлтээр татгалзав.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top