ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 05 сарын 15

Өнөөдөр 2024.05.15.

Өнөөдөр Олон улсын гэр бүлийн өдөр. БНСУ-д энэ өдөр Багш нарын баяр, Парагвайд Тусгаар тогтнолын өдөр, АНУ-д Энхийг сахиулагчдын дурсгалын өдөр, Словенид Зэвсэгт хүчний өдөр тохиож байна.

Өнөөдөр Оросын нэрт балетчин, ЗХУ-ын Ардын жүжигчин Надежда Павлова, Чехийн Ерөнхий сайд асан Мирек Тополанек, Их Британийн теннисчин, олимпын аварга Энди Маррей, Туркийн сагсан бөмбөгч Эрсан Ильясова, Францын хөлбөмбөгч Усмане Дембеле, Оросын дуучин Слава зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1936 оны энэ өдөр Улсын хэвлэлийн хороог өргөтгөж, Улсын хэвлэлийн хэрэг эрхлэх төв болгов.

1990 оны энэ өдөр Монголын Улаан загалмайн банк байгуулах шийдвэр, дүрмийн төслийг Улсын банкны ерөнхий хорооны гишүүдийн хурлаар хэлэлцүүлжээ. Хурлаар олон нийтийн нэг байгууллагын хөрөнгөөр банк байгуулахыг түдгэлзэв. Харин хувь нийлүүлэгчдээ өргөтгөх чиглэл өгсөний дагуу Монголын үйлдвэр, үйлчилгээний хоршоодын холбоо, Монголын үйлдвэрчний эвлэл зэрэг байгууллагууд хувь нийлүүлэгчдээр оролцож, “Монгол хоршоо” банк байгуулахаар шийдэв. Энэ нь Монголд арилжааны банк байгуулах анхны гараа, шинэ зам гаргасан гэж үздэг.

2000 оны энэ өдөр Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Батлан хамгаалах салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх бодлого, үндсэн чиглэл”-ийг батлав.

2013 оны энэ өдөр “Чингис хаан” гэж нэрлэсэн Монгол Улсын анхны “Boing 767 300ER” онгоц АНУ-аас шууд нислэг үйлдэж, Улаанбаатарт газарджээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1811 оны энэ өдөр Парагвай Испаниас тусгаар тогтнож байгааг зарлав.

1851 оны энэ өдөр Нью-Йорк болон Их нууруудыг холбосон анхны төмөр замыг тавьжээ.

1905 оны энэ өдөр Лас-Вегас хот үүсгэн байгуулагдав.

1918 оны энэ өдөр Финландад иргэний дайн дуусжээ.

1940 оны энэ өдөр АНУ-д нелонон оймс худалдаанд гарч эхэлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top