ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 05 сарын 21

Өнөөдөр 2024.05.21.

Өнөөдөр Дэлхийн яриа хэлэлцээ, хөгжлийн төлөөх соёлын олон янз байдлын өдөр. Унгарт энэ өдөр Цэрэг, эх орончдын өдөр бол Чилид Тэнгисийн цэргийн өдөр, Энэтхэгт Терроризмын эсрэг тэмцлийн өдөр, Черногорт Тусгаар тогтнолын өдөр юм.

Өнөөдөр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд асан Сергей Шойгу, Америкийн жүжигчин Ник Кассаветис, Словакийн анхны сансрын нисэгч Иван Белла, Америкийн жүжигчин Файруза Балк, Норвегийн биатлонч, олимпын аварга, дэлхийн хоёр удаагийн аварга Тирил Экхофф зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1981 оны энэ өдөр БНМАУ, БНХАУ-ын Засгийн газрын хооронд тус онд харилцан бараа нийлүүлэх протоколд Улаанбаатар хотноо гарын үсэг зуржээ.

2015 оны энэ өдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй хэлэлцээ хийж, дипломат паспорт эзэмшигч иргэдийг визээс чөлөөлж, энгийн паспортод олон удаагийн виз олгодог болгохоор шийдвэрлэв.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1851 оны энэ өдөр Австралид анх удаагаа алт олджээ.

1864 оны энэ өдөр Орос-Черкессийн дайн дуусчээ.

1881 оны энэ өдөр Клара Бартон Америкийн Улаан загалмай нийгэмлэгийг үүсгэн байгуулсан.

1904 оны энэ өдөр Парист Олон улсын хөлбөмбөгийн холбоо үүсгэн байгуулагджээ.

1928 оны энэ өдөр Уолт Дисней Микки Маусын зургийг ашиглах давуу эрхийн патент авсан байна.

1945 оны энэ өдөр Сири, Ливан улсууд Францаас тусгаар тогтнож буйгаа зарлажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top