ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 05 сарын 22

Өнөөдөр 2024.05.22.

Өнөөдөр Олон улсын биологийн төрөл зүйлсийн өдөр. Еврей ард түмэн өнөөдөр Иерусалимийн өдрийг тэмдэглэж байгаа бол Йеменд Нэгдсэн улсын баяр, Киргизэд Зэвсэгт хүчний өдөр тохиож байна.

Энэ өдөр Сербийн теннисчин Новак Жокович, Английн загвар өмсөгч Наоми Кэмбелл, Нобелийн энх тайвны шагналт Хойд Ирландын тэмцэгч Бетти Уиллиамс, Нобелийн шагналт Америкийн физикч Шүжи Накамүра, Японы найруулагч Хидэаки Анно, Украины Ерөнхий сайд асан Арсений Яценюк зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1846 оны энэ өдөр Нью-Йорк хотод мэдээллийн “Associated Press” агентлаг байгуулагджээ.

1906 оны энэ өдөр ах, дүү Райт нисдэг аппаратынхаа зохиогчийн эрхийг авчээ.

1926 онд Хятадын коммунистууд Гоминдан намын даргаар Чан Кай Шиг сонгов.

1966 оны энэ өдөр 16 настай Брюс Спрингстин “The Castiles” хамтлагтайгаа анхныхаа дуу болох “That’s What You Get”-г бичүүлжээ.

2014 оны энэ өдөр БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах улсын нийслэл Өрөмчид бөмбөг дэлбэрч, 43 хүн амиа алдан, 91 хүн шархаджээ.

2015 онд Ирланд улсын парламент ижил хүйстний гэрлэлтийг хуулиар зөвшөөрөхийг дэмжив.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top