ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 05 сарын 24

Өнөөдөр 2024.05.24.

Өнөөдөр Их Британийн жүжигчин, Оскарын шагналт Жим Бродбент, жүжигчин Альфред Молина, Кристин Скотт Томас, Японы найруулагч Синъичиро Ватанабэ, Францын хөлбөмбөгч, жүжигчин Эрик Кантона, Украины дуучин, “Eurovision” наадмын 2004 оны ялагч Руслана зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1949 оны энэ өдөр БНМАУ, Албани улсын хооронд дипломат харилцаа тогтоожээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:     

1844 оны энэ өдөр дэлхийд анх удаагаа Вашингтоноос Балтимор руу цахилгаан мэдээ илгээжээ.

1925 оны энэ өдөр Оросын алдарт “Комсомольская правда” сонины анхны дугаар хэвлэгджээ.

1950 оны энэ өдөр алдарт жүжигчин Ингрид Бергман, найруулагч Роберто Росселлини нарын хурим болов.

1956 оны энэ өдөр Швейцарын Луганод “Eurovision” дууны тэмцээн анх удаагаа зохион байгуулагдсан байна.

1969 оны энэ өдөр “The Beatles” хамтлагийн “Get Back” дуу тав дахь долоо хоногтоо Америкийн хит парадыг тэргүүлжээ.

1993 оны энэ өдөр Эритрей улс Этиопоос тусгаар тогтножээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top