ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 06 сарын 10

Өнөөдөр 2024.06.10.

Өнөөдөр Иорданд Армийн өдөр, Италид Тэнгисийн цэргийн өдөр, Молдавд Хилчдийн өдөр тохиож байна.

Өнөөдөр Америкийн модель Кэйт Аптон, жүжигчин Жина Гершон, Жинн Трипплхорн, Италийн хөлбөмбөгч Марко Андреолли, Францын жүжигчин Венсан Перес, Английн жүжигчин Элизабет Хёрли, Оросын дуучин МакSим зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1793 оны энэ өдөр Парист дэлхийн анхны нийтийн амьтны хүрээлэн нээгджээ.

Мөн оны энэ өдөр Вашингтон АНУ-ын нийслэл хот болов.

1909 оны энэ өдөр дэлхийд анх удаагаа “SOS” дохиог ашиглажээ. Энэхүү дохио нь гурван цэг, гурван зураас, бас гурван цэгээс бүрддэг.

Мөн оны энэ өдөр Австралийн нийслэл Канберра хот үүсгэн байгуулагджээ.

1921 оны энэ өдөр ОХУ-ын Тула мужийн “Ясная Поляна”-д Лев Толстойн гэр музейг байгуулсан билээ. Лев Толстой “Ясная Поляна”-д 60 орчим жил амьдарч, “Дайн ба энх”, “Анна Каренина” зэрэг алдартай олон бүтээлээ туурвижээ.

1940 оны энэ өдөр Итали улс Франц, Их Британид дайн зарлажээ.

1943 оны энэ өдөр Америкийн худалдаачин Милтон Рэйнолдс Унгарын иргэн Ласло Бирогийн зохион бүтээсэн авто үзэгний патентыг АНУ-д авсан байна.

1947 оны энэ өдөр Шведийн “Сааб” компани анхны автомашинаа үйлдвэрлэжээ.

1967 оны энэ өдөр Ойрх Дорнодод Израил, Египет, Сири, Иордан, Ирак, Алжирын хооронд болсон зургаан өдрийн дайн дууссан байна.

1971 оны энэ өдөр АНУ Хятадын худалдаанд тавьсан хоригоо цуцалжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top