ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 06 сарын 12

Өнөөдөр 2024.06.12.

Өнөөдөр Бразилд Дурлалт хосуудын өдөр, Парагвайд Энх тайвны өдөр, ОХУ-д Оросын өдөр, Филиппинд Тусгаар тогтнолын өдөр тохиож байна.

Өнөөдөр Бразилын супер модель Адриана Лима, Америкийн модель, жүжигчин Кендра Уилкинсон, Бразилын хөлбөмбөгч Филиппе Коутиньо, Америкийн дуучин Крис Янг, Австралийн хөлбөмбөгч Харри Тэйлор, Канадын жүжигчин Дакота Мортон, Английн гимнастикч Лаура Жонс зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1897 оны энэ өдөр Карл Элзенер швейцарь армийн хутганы зохиогчийн эрхийг авчээ.

1920 оны энэ өдөр Панамын суваг нээгдсэн байна.

1945 оны энэ өдөр Францад дайны үеэр хэвлэлд тогтоосон байсан цензурыг цуцалжээ.

1955 оны энэ өдөр Якутад алмаазын анхны том орд нээгдэж байв.

1963 оны энэ өдөр Нью-Йоркт “Клеопатра” киноны нээлт болжээ. Киноны гол дүрд алдарт Элизабет Тэйлор тоглосон билээ.

1991 оны энэ өдөр Борис Ельцин Зөвлөлт Социалист Орос Улсын Ерөнхийлөгчөөр сонгогджээ.

2000 оны энэ өдөр Чеченийн тэргүүнээр Ахмат Кадыров сонгогдов.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top