Нэр дэвшигч Ц.Цэрэнпунцаг баруун бүсэд иргэд сонгогчидтой УУЛЗАЛТ хийж байна

2024 оны 06 сарын 15

УИХ-ын сонгуулийн 2 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Цэрэнпунцаг Говь-Алтай аймгийн сумдаар иргэд сонгогчидтойгоо уулзалт хийж байна.

Тэрбээр баруун бүсийн хөгжлийн төлөө ажиллахаа амлаж, хувийн санхүүжилтээрээ эхлүүлсэн Тосонцэнгэлийн ДЦС-ын төслийнхөө талаар ярьсан билээ. Манай улсад 1984 оноос хойш эрчим хүчний том эх үүсвэр нэмж баригдаагүй, нийт хэрэглээнийхээ 25 орчим хувийг импортоор авдаг тул аж үйлдвэр хөгжүүлэх боломжгүй байсан. Баруун бүсэд импортын хэрэглээ 70 хувьд хүрдэг. Хөдөө орон нутаг хөгжихгүй байгаагийн хамгийн гол шалтгаануудын нэг нь энэ байсан учир Ц.Цэрэнпунцаг 130 тэрбум төгрөгийн өртөгтэй Тосонцэнгэлийн ДЦС-ын төслөө хувийн санхүүжилтээрээ эхлүүлсэн.

 
 

 

Top