Ч.Номин: Бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хууль, эрх зүйн орчин бүрдэнэ

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 15

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн 11-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Чинбатын Номингийн сурталчилгааны ажил үргэлжилж байна.

Энэ хүрээнд Ч.Номин СХД-ийн 24-р хорооны иргэн уран дархан Т.Нарангэрэлтэй уулзаж ярилцжээ. Тэрбээр "СХД-ийн 24-р хорооны оршин суугч, уран дархан Т.Нарангэрэл гуай хэл хуур, цуур, хөөрөг, дээлийн товч зэргийг уран нарийн хийцтэй урлаж, үр хойчдоо өвлөн уламжлуулж байна. Бидний хэрэгжүүлэх Соёлын бүтээлч үйлдвэрлэл III" хөтөлбөр нь соёлын өвийг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, экосистемийг дэмжих зорилготой. Үүнээс гадна, УИХ-ын хаврын чуулганаар батлагдсан "Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай" хууль хэрэгжиж эхэлснээр бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хууль эрх зүйн орчин бүрдэнэ" гэлээ.

 

Top