ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 06 сарын 27

Өнөөдөр 2024.06.27.

Өнөөдөр Олон улсын загасчдын өдөр. Вьетнамд өнөөдөр Үндэсний Тэт Доаннго баяр, Жибутид Тусгаар тогтнолын өдөр, ОХУ-д Залуучуудын өдөр, Тажикистанд Үндэсний эв нэгдлийн өдөр, Узбекистанд Хэвлэлийн ажилтнуудын баяр, Чехид Хэлмэгдэгсдийг дурсах өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Испанийн хөлбөмбөгийн домог Раул, Америкийн жүжигчин Тоби Магуайр, Польшийн найруулагч, Оскарын шагналт Януш Каминский, Английн жүжигчин Мэттью Льюис, ОХУ-ын дуучин Алсу зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1615 оны энэ өдөр европчууд анх удаа Хятадаас цай худалдаж авсан байна.

1844 оны энэ өдөр Америкийн “Карфаген” шоронд Мормоны сүм хийдийг үндэслэгч Смит алагджээ.

1898 оны энэ өдөр Канадын далайчин Жошуа Слокамын далбаат завиар дэлхийг тойрсон анхны аялал амжилттай өндөрлөжээ.

1931 оны энэ өдөр АНУ-д зохион бүтээгч Игорь Сикорский анхны нисдэг тэрэг бүтээх патентыг авсан байна.

1967 оны энэ өдөр Английн Энфилд хотод дэлхийд анх удаа бэлэн мөнгөний АТМ машин тавигджээ.

1991 оны энэ өдөр Югославын дайн эхэлжээ.

1997 оны энэ өдөр Тажикистанд Иргэний дайн дуусав.

2010 оны энэ өдөр Исландад ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрсөн хууль баталж, Ерөнхий сайд Йоханна Сигурдардоттир нь дэлхийд анхны ижил хүйстэн гэр бүл болсон юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top