ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 07 сарын 04

Өнөөдөр 2024.07.04.

Өнөөдөр Багамын аралд Хатан хааны өдөр, Кайман аралд Үндсэн хуулийн өдөр, Лесотод Гэр бүлийн баяр, Америкт Тусгаар тогтнолын баяраа тэмдэглэж байна.

Энэ өдөр Италийн жүжигчин Жина Лоллобрижида, домогт хөлбөмбөгч Альфредо Ди Стефано, Нобелийн шагналт эдийн засагч Жерар Дебрё, Колумбын Ерөнхийлөгч асан Альваро Урибе, Японы дуучин Гакт, Шотландын жүжигчин Кейт Дики зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1776 оны энэ өдөр Америкийн Ерөнхийлөгч Жорж Вашингтон “Тусгаар тогтнолын баримт”-д гарын үсэг зурсан байна. Үүнээс хойш энэ өдрийг АНУ-ын Тусгаар тогтнолын өдөр хэмээн тэмдэглэдэг болжээ.

1819 оны энэ өдөр Кронштадт боомтоос “Восток”, “Мирный” хөлөг онгоц дэлхийг тойрох аялалдаа гарчээ. Энэ аяллын үеэр Антарктид тивийг нээсэн юм.

1829 оны энэ өдөр Англид нийтийн тээврийн үйлчилгээнд анх удаа автобус үйлчилж эхлэв.

1848 оны энэ өдөр Карл Маркс, Фридрих Энгельс нар “Коммунист намын тунхаг” бүтээлээ хэвлүүлжээ.

1865 оны энэ өдөр Английн зохиолч Льюис Кэрроллын “Алиса гайхамшгийн оронд” ном худалдаанд гарчээ.

1906 оны энэ өдөр Этиоп улс тусгаар тогтнолоо зарлав.

1934 оны энэ өдөр нэрт боксчин Жо Луис мэргэжлийн бокст шилжсэн байна.

1960 оны энэ өдөр Америкийн Төрийн далбаан дээр Хавайн арлыг тэмдэглэсэн 50 дахь од нэмэгджээ.

1987 оны энэ өдөр Японы NHK телевиз дэлхийд анх удаагаа хиймэл дагуул ашиглан 24 цаг мэдээллээ дамжуулж эхлэв. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top