ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 07 сарын 05

Өнөөдөр 2024.07.05.

Өнөөдөр Арменд Үндсэн хуулийн өдөр, Аргентинд Хүүхдийн баяр, Алжир, Венесуэл, Кабо-Верде улсад Тусгаар тогтнолын баяр юм.

Энэ өдөр Аргентины хөлбөмбөгч Эрнан Креспо, Английн эдийн засагч, Нобелийн шагналт Жеймс Миррлис, Америкийн жүжигчин Эди Фалко, Хятадын теннисчин Жэн Зе, Америкийн супер модель Шон О'Прай, Японы манга зураач Рүсава Рүка зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1955 оны энэ өдөр МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 161 дүгээр тогтоолоор Цэргийн ба нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яам байгуулах шийдвэр гаргажээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1809 оны энэ өдөр Австрид Ваграмын тулаан болж, Наполеон Бонапарт Австрийн цэргийг бут цохижээ.

1811 оны энэ өдөр Испани улсын Өмнөд Америк дахь колони улсуудаас Венесуэл хамгийн анх тусгаар тогтнолоо зарлажээ.

1841 оны энэ өдөр Английн бизнес эрхлэгч Томас Кук дэлхийд анхны аялал жуулчлалын агентлаг нээсэн байна.

1940 оны энэ өдөр Америкийн Ерөнхийлөгч Рузвельт Японы бараанд хориг тавьжээ.

1954 оны энэ өдөр ВВС телевизийн анхны мэдээний нэвтрүүлэг гарчээ.

Мөн энэ өдөр Элвис Пресли анхны дуугаа зохиосон байна.

1994 оны энэ өдөр Хятадад хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг хоригложээ.

1999 оны энэ өдөр Куба улс 40 жилийн эдийн засгийн хоригийн хохирол гэж Америкаас 181 тэрбум ам.доллар нэхэмжилсэн байна.

2003 оны энэ өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас САРС буюу амьсгалын цочмог халтай хам шинж өвчин тархсаныг албан ёсоор зарлажээ.

2009 оны энэ өдөр Хятадын Шинжаанд нутгийн уйгур иргэд хятадуудтай мөргөлдөж, 179 хүн амь насаа алджээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Odhuu(122.201.31.128) 2024 оны 07 сарын 05

Bayarlalaa.

0  |  0
Top