ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 07 сарын 08

Өнөөдөр 2024.07.08.

Өнөөдөр Украинд Агаарын довтолгооноос хамгаалах хүчний өдөр бол Замбид Эв нэгдлийн өдөр, ОХУ-д Гэр бүл, хайр дурлалын өдөр.

Энэ өдөр Америкийн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт Кевин Бейкон, жүжигчин Майло Вентимилья, рок дуучин Жоан Осборн, Канадын жүжигчин Кэтлин Робертсон, Өмнөд Солонгосын хөлбөмбөгч Сон Хён-Мин, Английн хөгжимчин Энди Флетчер зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1948 оны энэ өдөр Их хавтаг, Байтаг богд, Бүдүүн харгайтын чиглэлээр гоминданы цэргүүд хил нэвтрэн орж иржээ. Хил манаж байсан Монголын 10 хилчин тэдэнтэй баатарлаг тулалдаж, зургаа нь амь үрэгджээ. Тэдгээр хилчдээс Хаянхирваа, Гиваан, Тэгшээ, Даваадорж нарт БНМАУ-ын баатар цол нэхэн олгожээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1889 оны энэ өдөр “The Wall Street Journal” сэтгүүлийн анхны дугаар гарчээ.

1921 оны энэ өдөр Иракийн Басрад 58.8 хэм хүрч халав.

2003 оны энэ өдөр Суданд “Boeing 737” онгоц сүйрч, 117 хүн амиа алдсан байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top