Төв цэнгэлдэх хүрээлэнд ''Монгол Наадам'' уран бүтээлийн үзэсгэлэн болно

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 07 сарын 06

Тулгар төрийн 2233 жил, Их монгол улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан "Монгол наадам" уран бүтээлийн үзэсгэлэн 2024.07.11,12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана.

Үзэсгэлэнд орчин үеийн буюу контемпорари төрлөөр уран бүтээл туурвидаг үе үеийн төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчдийн уран зураг, өрөг урлаг, баримлын бүтээлүүд зэрэг 10 гаруй бүтээл дэлгэгдэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top