Хүчит бөхийн барилдааны нэг, хоёрын даваа ширүүн өрсөлдөөнтэй боллоо 

2024 оны 07 сарын 11

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа өндөрлөлөө. 

Нэгийн даваанд улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, начин Д.Энхбаяр нар өвдөг шороодож, хоёрын даваанд улсын цолтой 96 бөх үлдэж барилдлаа. Энэ даваанд улсын арслан Х.Мөнхбаатар Баянхонгор аймгийн Бууцагаан сумын бөх, аймгийн начин Х.Балжиннямд, улсын арслан Р.Пүрэвдагва Увсын аймгийн Түргэн сумын харьяат аймгийн начин Г.Цоггэрэлд, улсын заан С.Сүхбат Төв аймгийн Эрдэнэсант сумын бөх, аймгийн харцага Б.Ганзолбоод тус тус уналаа.

Хүчит бөхийн барилдааны хоёрын даваанд улсын цолны тааварт яваа аймгийн арслан цолтнууд хоорондоо оноолт таарсан нь бөх сонирхогчдыг ихээхэн гонсойлголоо.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top