ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 07 сарын 16

Өнөөдөр 2024.07.16.

Энэ өдөр Гондураст Инженерүүдийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн хөгжимчин Стюарт Коупленд, Оросын нэрт дуучин Григорий Лепс, Испанийн дугуйчин Мигель Индурайн, Америкийн жүжигчин Уилл Феррелл, Оросын эстрадын дуучин Леонид Агутин, Уэльсийн хөлбөмбөгч Гарет Бейл нар төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1945 оны энэ өдөр АНУ-ын Нью-Мексико мужид анхны атомын бөмбөгийг туршжээ.

1979 оны энэ өдөр Саддам Хуссейн Иракийн Ерөнхийлөгч болжээ.

2000 оны энэ өдөр Интернетийн домены тоог нэмэх шийдвэр гарч байв.

2002 оны энэ өдөр Вашингтоны төвд олон улсын тагнуулын түүхэнд зориулсан музей нээгджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top