ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 21

Өнөөдөр 2024.08.21. Энэ оны 234 дэх өдөр бөгөөд он дуусахад 132 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 56 минутад мандлаа. 19 цаг 55 минутад жаргана.

Улаанбаатарт үүл багасна. Өдөртөө 25 хэм, шөнөдөө 13 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Мороккод Залуусын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Английн бас гитарчин Гленн Хьюз, Америкийн жүжигчин Ким Кэттролл, Канадын жүжигчин Кэрри-Энн Мосс, Америкийн тэрбумтан, “Google”-ыг үндэслэгчдийн нэг Сергей Брин, жүжигчин, дуучин Алисия Уитт, Оросын поп дуучин Анна Плетнёва, Ямайкийн гүйлтийн тамирчин, олимп, дэлхийн олон удаагийн аварга Усэйн Болт, Польшийн хөл бөмбөгч Роберт Левандовский, Америкийн жүжигчин Хэйден Панеттер зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1983 оны наймдугаар сарын 21-27-нд Монгол, Хятадын шууд төмөр замын тээврийн комиссын XXVI хуралдаан Улаанбаатар хотноо болжээ.

1992 оны энэ өдөр Монгол, Хятадын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулав.

2006 оны энэ өдөр Хятадын Бугат хотын Ру Чуань сүүний үйлдвэрийн компани Монгол Улсад 60 толгой цэвэр Хэситан үүлдэрийн саалийн үнээг экспортлохоор болжээ.

2014 оны наймдугаар сарын 21-22-нд БНХАУ-ын дарга Си Жиньпин Монгол Улсад айлчлав. Айлчлалын үр дүнд хоёр улс “Иж Бүрэн Стратегийн түншлэл”-ийн харилцаатай болсон билээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1932 оны энэ өдөр Венецид анхны олон улсын кино наадам болжээ.

1937 оны энэ өдөр ЗСБНХУ болон Хятад дайралт хийхгүй гэсэн баримт бичиг байгуулав.

1957 оны энэ өдөр тив хоорондын анхны пуужин “Р-7” амжилттай хөөрчээ.

1959 оны энэ өдөр Хавай АНУ-ын 50 дахь муж болов.

1965 оны энэ өдөр Румын социалист улс болсноо зарлажээ.

Өнөөдөр үс засуулбал өнгө зүс доройтно.

Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. өдөр хулгана, луу жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай.

Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top