ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 23

Өнөөдөр 2024.08.23. Энэ оны 236 дахь өдөр бөгөөд он дуусахад 130 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 58 минутад мандаж, 19 цаг 51 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлэрхэг, өдөртөө 22 градус, шөнөдөө 08 градус дулаан.

Өнөөдөр Боолын худалдааны хохирогчдыг дурсах, түүнийг устгах олон улсын өдөр. Иранд өнөөдөр Эмч нарын өдөр, Украинд Төрийн далбааны өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн химич, Нобелийн шагналт Роберт Кёрл, Италийн дуучин, жүжигчин Рита Павоне, Оросын зохиолч, нийтлэлч Алексей Широпаев, БНСУ-ын кино найруулагч, Канн, Венец, Берлиний кино наадмын шагналт Пак Чан Ук, Оросын эстрадын дуучин Алёна Апина, жүжигчин Валерий Николаев, Игорь Петренко, Америкийн сагсан бөмбөгч Коби Брайант, Америк, Оросын сноубордчин, олимпын хоёр удаагийн аварга Вик Вайлд зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1960 оны энэ өдөр Монгол, Хятад, ЗХУ-ын төмөр замын хамтын тээврийн зургаа дахь удаагийн хурал болов. Мөн Монгол, Хятадын транзит төмөр замын комиссын ээлжит хурал Улаанбаатар хотноо болжээ.

2011 оны наймдугаар сарын 23-24-нд ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Рогге Монгол Улсад айлчилсан билээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1914 оны энэ өдөр Япон улс Германд дайн зарлаж байв.

1990 оны энэ өдөр Армен ЗСБНХУ-аас тусгаар тогтножээ.

1996 оны энэ өдөр Югослав, Хорват улс дипломат харилцаа тогтоов.

2002 оны энэ өдөр Итали, Дани, Хятадын шилдэг дизайнеруудын хувцасны үзүүлбэр БНХАУ-ын нийслэл хотын төв талбай Тяньаньмэнд болжээ.

Өнөөдөр үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө.

энэ өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(129.205.113.177) 2024 оны 08 сарын 24

\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0

Top