Өнөөдөр 2024.08.26. Энэ жилийн 239 дэх өдөр ба он дуустал 127 хоног үлдлээ. Монгол эх оронд маань нар 06 цаг 03 минутад мандлаа, 19 цаг 45 минутад жаргана.
Улаанбаатар хотод дуу цахилгаантай аадар бороо орно. Өдөртөө 27 хэм дулаан, шөнөдөө 15 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын жүжигчдийн баяр тохиож байгаа бол АНУ Эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хамгаалах өдөр, Иран Хөдөлмөрчдийн баяр, Намиб Баатруудын өдөр, Аргентин Эв санааны нэгдлийн өдөр, Папуа Шинэ Гвиней Гэмших өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр агаарын бөмбөлөгийг зохион бүтээсэн Францын зохион бүтээгч Жозеф Мишель Монгольфье, орчин цагийн химийн шинжлэх ухааныг үндэслэгч Антуан Лавуазье, Энх тайвны Нобелийн шагналт Тереза эх, саа өвчний эсрэг вакцин бүтээсэн вирус судлаач Алберт Сабин, “Гэртээ ганцаараа” киноны гол дүрд тоглосон жүжигчин, хөгжимчин Маколей Калкин, БНСУ-ын “(G)I-DLE” хамтлагийн ахлагч Чон Соён нар хорвоод мэндэлжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлаас танилцуулбал
МЭӨ 55 оны энэ өдөр Юлий Цезарь Британид довтолжээ.
1883 онд Индонезийн Кракатау галт уул дэлбэрсний улмаас 800 мянган кв км газар үнс нурамд хучигдаж, хүчтэй цүнами үүсэж, 36 мянган хүн амиа алдав.
1895 оны энэ өдөр Ниагарын хүрхрээ дээр усан цахилгаан станц нээжээ.
1947 оны энэ өдөр АНУ итали эмэгтэйтэй гэрлэхийг хориглосон хоригийг цуцалжээ.
1952 онд шугам сүлжээний усыг фторжуулж эхлэв.
1957 онд хуучин ЗХУ тив алгасах баллистик пуужин амжилттай туршжээ.
2021 оны энэ өдөр Кабулын нисэх онгоцны буудалд халдлага болсны улмаас АНУ-ын 13 цэргийн алба хаагч, Афганистаны 170 орчим энгийн иргэн амиа алдав.
Билгийн тооллын 22. Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
Энэ өдөр үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )