ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 27

Өнөөдөр 2024.08.27. Монгол эх оронд маань нар 06 цаг 04 минутад мандаж, 19 цаг 43 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлэрхэг. Өдөртөө 26 градус, шөнөдөө 14 градус дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр ОХУ-д Киноны өдөр, Молдавд Тусгаар тогтнолын өдөр, АНУ-д Гадил жимсэнд дурлагсдын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин, модель Барбара Бах, кино зураглаач, “Оскар”-ын гурван удаагийн шагналт Роберт Ричардсон, Их Британийн рок хөгжимчин Глен Мэтлок, ЗХУ болон Оросын баатар, сансрын нисэгч Сергей Крикалёв, Канад, Америкийн жүжигчин Сара Чок, Америкийн жүжигчин Арон Пол, Украины дуучин, “Eurovision 2016”-гийн ялагч Жамала зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1813 оны энэ өдөр Дрездений тулаанд Наполеон холбоотны армийг ялж байв.

1900 оны энэ өдөр Англид хотуудын хооронд автобус явж эхэлжээ.

1908 оны энэ өдөр Бельгид “Андерлехт” хөл бөмбөгийн клуб байгуулагдав.

1911 оны энэ өдөр Орост “ЦСКА” хөл бөмбөгийн клуб байгуулагджээ.

1946 оны энэ өдөр Прагад Олон улсын оюутны холбоо байгуулагдав.

1955 оны энэ өдөр Гиннессийн номын анхны хэвлэл 198 хуудастайгаар гарчээ.

1978 оны энэ өдөр Иранд улс төрийн намуудыг хориглохоо больсон байна.

1991 оны энэ өдөр Молдав тусгаар тогтнов.

Билгийн тооллын 23. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Энэ өдөр  үс засуулбал  эд эдлэл идээ ундаа олдоно

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top