Өнөөдөр 2024.09.02. Энэ жилийн 246 дахь өдөр ба он дуустал 120 хоног үлдлээ.
Монгол эх оронд маань нар 06 цаг 12 минутад мандаж, 19 цаг 32 минутад жаргана.
Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө 23 градус дулаан, шөнөдөө 11 градус дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн хоёрдугаар дайн төгссөн өдөр, Дэлхийн кокосны өдөр тохиож байгаа бол АНУ Залхуу ээж нарын өдөр, Вьетнам Тусгаар тогтнолын өдөр, Никарагуа Сандинистын армийн өдөр, Төвөд Ардчиллын өдөр, Маршаллын арлууд Хөдөлмөрийн өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр бууны дуу намсгагч бүтээсэн АНУ-ын зохион бүтээгч Хайрем Перси Максим, сансарт ниссэн цорын ганц швейцар сансрын нисэгч Клод Николье, ФИФА-ийн 125 агуу хөлбөмбөгчийн жагсаалтад орсон Колумбын хөлбөмбөгч Карлос Вальдеррама, дэлхийн мэргэжлийн боксын үнэмлэхүй аварга Леннокс Льюис, Холливудын жүжигчин Сальма Хайек, олимпын таван удаагийн аварга Норвегийн цаначин Хетил Андре Омодт нар хорвоод мэндэлжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлаас танилцуулбал
1642 оны энэ өдөр Английн хувьсгалт парламент театруудыг хаав.
1752 онд Их Британи өөрийн колони орнуудын хамт Юлианы хуанлийн сүүлчийн өдрийг үдэв. Маргааш өдөр нь Григорианы хуанли үйлчилж эхэлсэн түүхтэй.
1945 онд Токиогийн буланд АНУ-ын “Миссури” цэргийн хөлөг онгоц дээр Япон бууж өгөх гэрээн гарын үсэг зурснаар Дэлхийн хоёрдугаар дайн төгсөв.
1969 оны энэ өдөр Интернэтийн төрсөн өдрүүдийн нэг. Калифорнийн их сургуулийн лабораторид зэрэгцээ компьютер хооронд мэдээлэл анх удаа амжилттай дамжуулжээ.
1993 онд ОХУ, АНУ Олон улсын сансрын станц байгуулах тухай хэлэлцээр байгуулав.
1998 оны энэ өдөр Швейцарын иргэний тээврийн “Swissair” компанийн онгоц Нью-Йорк-Женевийн чиглэлд нислэг үйлдэж байхдаа осолдож, 215 зорчигч, багийн 14 гишүүн амиа алджээ.
2008 оны энэ өдөр “Google” компани “Google Chrome” браузерыг ашиглалтад оруулав.
Билгийн тооллын 30. Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрлэг лугаа учирна.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )