ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 04

Өнөөдөр 2024.09.04. Энэ жилийн 248 дахь өдөр ба он дуустал 118 хоног үлдлээ.

Монгол эх оронд маань нар 06 цаг 15 минутад мандаж, 19 цаг 28 минутад жаргана.

Улаанбаатар хотод аянга цахилгаантай бороо орно. Өдөртөө 16 градус дулаан, шөнөдөө 6 градус дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Аргентинд Цагаачдын өдөр, Арменд Аврагчдын өдөр бол Молдавд Гаалийн ажилтнуудын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Украины алдартай бизнесмен, улстөрч Григорий Суркис, Оросын жүжигчин Евгения Глушенко, Энэтхэгийн жүжигчин Риши Капур, Америкийн жүжигчин Уэс Бентли, Оросын хоккейчин Максим Афиногенов, Константин Барулин, Америкийн дуучин Бейонсе зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1939 оны энэ өдөр Япон улс Европын дайнд оролцохгүй гэдгээ мэдэгджээ.

1943 оны энэ өдөр Сталин Оросын үнэн алдартны шашны сүмийн гурван ламтай уулзав. Энэ уулзөлт ЗСБНХУ-ын шашны бодлогод эргэлт хийжээ.

1944 оны энэ өдөр Финланд ЗСБНХУ-ын эсрэг дайны үйл ажиллагаагаа зогсоов.

1959 оны энэ өдөр АНУ-д шилэн тирко худалдаанд гарчээ.

1962 оны энэ өдөр “The Beatles” анхны сингл дээрээ ажиллаж эхэлжээ. Тус цомгийн анхны дуу нь “How Do You Do It?” болон “Love Me Do” байв.

1991 оны энэ өдөр Свердловск хот нэрээ Екатеринбург гэж өөрчилжээ.

1998 оны энэ өдөр “Google” компани үүсгэн байгуулагдав.

Билгийн тооллын 1. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.  

Өнөөдөр үс засуулбал нас ахар болно.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top