Өнөөдөр 2022.09.05. Энэ жилийн 249 дахь өдөр ба он дуустал 117 хоног үлдлээ.
Монгол эх оронд маань нар 06 цаг 16 минутад мандаж, 19 цаг 26 минутад жаргана.
Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө 22 хэм дулаан, шөнөдөө 8 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын буяны өдөр, Дэлхийн самоса боовны баяр тохиож байгаа бол АНУ Үндэсний бяслагтай пиццаны өдөр, Энэтхэг Багш нарын баяр, Бразил Амазоныг хамгаалах өдөр, Канад Хөдөлмөрийн өдөр, Египет Инженерүүдийн баяр, Латви Аристотелийн өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр суут хөгжмийн зохиолч Йоханн Кристиан Бах, алдарт “Queen” рок хамтлагийн ахлагч, домогт Фредди Меркюри, Японы дуучин, загвар өмсөгч Кёко Саито, Олимпын аварга, Өмнөд Солонгосын уран гулгагч Ким Юна, АНУ-ын жүжигчин Кэролайн Саншайн нар хорвоод мэндэлжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлаас танилцуулбал
1666 оны энэ өдөр гурван хоног үргэлжилсэн Лондонгийн их түймэр унтрав. Түймэрт 10 мянган байшин шатсан ч зургаан хүн амиа алдсан баримт бий.
1862 онд Английн иргэд Жеймс Глейшер, Хэнри Коксвелл нар агаарын бөмбөлгөөр есөн мянган метрийн өндөрт гарч, дээд амжилт тогтоож байжээ.
1939 оны энэ өдөр АНУ Дэлхийн хоёрдугаар дайн төвийг сахих байр сууриа зарлав.
1972 оны энэ өдөр Мюнхений олимпын наадмын үеэр Палестины террорист “Хар есдүгээр сар” бүлэглэл Израилыг багийг барьцаанд авав.
1979 онд Канад алт олборлолтыг дэмжих зорилгоор алтан зоос гаргах тухай зарлажээ.
1981 онд Азид ДОХ-оос үүдэлтэй анхны нас баралт бүртгэгдэв.
1998 оны энэ өдөр Ким Ир Сенийг БНАСАУ-ын мөнхийн ерөнхийлөгчөөр өргөмжилжээ.
Өнөөдөр Билгийн тооллын 2. Энэ өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх,сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )