Өнөөдөр 2022.09.06. Энэ жилийн 250 дахь өдөр ба он дуустал 116 хоног үлдлээ.
Монгол эх оронд маань нар 06 цаг 17 минутад мандаж, 19 цаг 23 минутад жаргана.
Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө 24 хэм, шөнөдөө 9 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Болгарт Нэгдлийн өдөр, Эсватинид Тусгаар тогтнолын өдөр, Чилид Үндэсний нэгдмэл байдлын өдөр тохиож байна.
Энэ өдөр Унгарын шатарчин Золтан Рибли, Оросын хөлбөмбөгч, дасгалжуулагч Александр Тарханов, Португалын Ерөнхий сайд асан Жозе Сократеш, Их Британийн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт Идрис Эльба, Оросын гимнастикч, олимпын хүрэл медальт Анна Павлова, Америкийн дуучин Ашер Энжел зэрэг алдартан хорвоод мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1926 оны энэ өдөр МАХН-ын V их хурал хуралдав. 181 төлөөлөгч оролцсон уг хурлаар БНМАУ-ын эдийн засаг, соёлын талаар намаас тавих зорилтыг тодорхойлжээ.
1939 оны есдүгээр сарын 6-10-нд ЗХУ болон Япон улс хэлэлцээ хийж, хоёр тал тус тусын эзэлж байсан байрлалаа хадгалж, гал зогсоох дипломат тохиролцоонд хүрсэн байна. Ийнхүү Халх голд дөрвөн сар үргэлжилсэн дайн дуусгавар болсон юм.
1963 оны энэ өдөр БНХАУ-ын дарга Лю Шаоци БНХАУ-аас БНМАУ-д суух онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар Зян Цаньминыг томилжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1952 оны энэ өдөр Женевд Дэлхийн зохиогчийн эрхийн конвенцыг батлав.
1968 оны энэ өдөр Свазиленд тусгаар улс болж, хаанаар нь II Собхузаг өргөмжилжээ.
1976 оны энэ өдөр Зөвлөлтийн нисгэгч Виктор Беленко “Миг-25П” сөнөөгч онгоцоор зугтан Японд газардаж, тэндээсээ АНУ-аас улс төрийн орогнол хүсжээ.
1987 оны энэ өдөр Балтиморд анх удаагаа мэс заслын аргаар сиамын ихрүүдийг салгав.
1989 оны энэ өдөр Парист компьютерийн алдаанаас болж 41 мянган хүн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэсэн мэдэгдлийн оронд аллага үйлдсэн, дээрэм хийсэн гэсэн захидал хүлээн авчээ.
2009 оны энэ өдөр Филиппиний ойролцоо “Суперферри 9” хөлгийн сүйрлээр 9 хүн амиа алджээ.
Өнөөдөр билгийн тооллын 3. Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
Өнөөдөр үс засуулвал эд мал баялаг төгөлдөр болно.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )