ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 09

Өнөөдөр 2022.09.09. Энэ жилийн 253 дахь өдөр ба он дуустал 113 хоног үлдлээ.

Монгол эх оронд маань нар 06 цаг 22 минутад мандаж, 19 цаг 17 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 14 хэм, шөнөдөө 2 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Украинд Зэвсэгт хүчний өдөр бол Коста Рикад Хүүхдийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Английн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт Хью Грант, Америкийн жүжигчин Адам Сэндлер, Алтан бөмбөрцөгийн шагналт Мишель Уильямс, Английн жүжигчин Жулиа Савалиа, Оросын жүжигчин Анна Лутцева зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1911 оны энэ өдөр Англид агаарын шуудангийн үйл ажиллагаа эхэлжээ.

1932 оны энэ өдөр Испанийн Засгийн газар Каталонд автономит эрх өгөв.

1945 оны энэ өдөр Япон, Хятадын дайн дуусжээ.

1956 оны энэ өдөр Элвис Пресли анх удаагаа үндэсний телевизээр гарсан байна.

1991 оны энэ өдөр Тажикистан улс тусгаар тогтнолоо зарлажээ.

1998 оны энэ өдөр сансарт 12 хөлөг гаргах анхны оролдлого бүтэлгүйтжээ.

Өнөөдөр билгийн тооллын 6. Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Төлгө тавих, морь уралдахад муу. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулвал өнгө зүс сайжирна.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Номин(202.21.96.212) 2024 оны 09 сарын 09

unuudur 2024 onii 9/9 shuu umnuh jiliin ym orruldag ymuu ug ni ugluu bolgon hardag ymsan

0  |  0
Top