ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 19

Өнөөдөр 2024.09.19. Энэ оны 263 дахь өдөр бөгөөд он дуусахад 103 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 35 минутад мандаж, 18 цаг 57 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 8 хэм, шөнөдөө 1 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Чилид Зэвсэгт хүчний өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Английн жүжигчин, “Оскар”-ын шагналт Жереми Айронс, Украины хөлбөмбөгч, дасгалжуулагч Михаил Фоменко, Их Британийн супер модель Твигги, Америкийн дуучин, «The Runaways»-ийн гишүүн байсан Лита Форд, Шотландын найруулагч Пол Макгиган, Украины биатлонч Юлия Жима зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1924 оны энэ өдөр Ховдод суух Ардын Засгийн газрын төлөөний түшмэдийг томилжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1944 оны энэ өдөр Москва хотноо Финланд, ЗСБНХУ-ын хооронд найрамдлын гэрээ байгуулжээ.

1958 оны энэ өдөр Элвис Пресли Германд цэргийн алба хаахаар явав.

1969 оны энэ өдөр “Ми-24” нисдэг тэрэг анхны нислэгээ хийжээ.

1982 оны энэ өдөр Скотт Фалман инээсэн эможийг цахим сүлжээнд хэрэглэхийг санал болгож байв.

2006 оны энэ өдөр Тайландад төрийн эргэлт болжээ.

Билгийн тооллын 16. Балжинням, Дашням өдөр. Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал өвчин ирнэ.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top